СХД-т гурван настай хүүгээ зодож алсан хүн итгэмээргүй бас нэгэн аймшигт хэрэг энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө гарсныг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хэрэг юунаас үүдэж гарсан нь тодорхой болжээ. СХД-т оршин суух иргэн Б нь гэртээ согтуу ирж агсан согтуу тавих үед гурван настай төрсөн хүү нь айхдаа чарлаж уйлсан байна. Үүнд нь эгдүүцэж уур нь хүрсэн Б том модон сандлаар хүүгийнхээ толгой, нуруу руу нь цохин, зодож амийг нь бүрэлгэсэн ажээ. Тархиндаа хүчтэй доргилт авснаас хүү газар дээрээ амьсгал хураажээ. Цагдаа нарыг хэргийн газар очиход гурван настай хүүг цохисон том модон сандал гурав хуваагдсан, хүүгийн мөр, нурууны яс хугарсан, тархи нь бяцарсан байдалтай байсан гэнэ. Энэ хэргийг СХД-ийн II хэлтэс шалгаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт