Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэлсэн.
Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.
/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/
Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 01 сарын 14-ний өдөр болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт