Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдээс хойш АНУ-ын иргэн 54 настай Трэси Томсон ач охиноо төрүүлжээ. Тэрээр өөрийн төрсөн охины хүсэлтийн дагуу ийнхүү ач охин Келсигээ тээж төрүүлсэн байна. Трэсийн охин Келли МакКиссак энэ жил 28 настай боловч нөхрийн хамт хүүхэдтэй болох гэж гурван жилийн турш оролдож, үр суулгуулж ч үзжээ. Бүсгүй үр суулгуулан олонтаа жирэмсэлсэн ч харамсалтай нь тухай бүрд үр зулбаж байжээ. МакКиссакийн гэр бүл хамгийн сүүлд 2014 оны Зулсарын баяраар хэвлий дэх хүүхдээ алдсанаас хойш тээгч эх олохоор шийдсэн байна. Бүсгүйн ээж Трэси охиныхоо энэ бүх бие болон сэтгэлийн зовиурыг хөндлөнгөөс харж тэсэлгүй тээгч эх болох санал анх гаргажээ. Трэси Томсоны биед цэвэршилт явагдаад аль хэдийн долоон жил өнгөрсөн байсан ч гормоны эмчилгээ хийлгэсний ачаар бие махбодид нь өөрчлөлт явагдаж дахин хүүхэд тээх боломжтой болсон байна. Тэрээр “Төрсөн охиндоо ингэж тус хүргэж чадсанаа би бурхны ивээл гэж бодож байна. Хүү маань 30, харин охин маань 28 настай. Жирэмслэлт ямар байдгийг би мартсан байсан. Жирэмсний хоёрдахь гурван сар үнэхээр гайхалтай байсан ч эхний болон сүүлийн гурван сар маш хэцүү байлаа” хэмээн ярьжээ. Трэси Томсон 3 кг жинтэй охиныг кесаров мэс заслаар нэгдүгээр сарын 6-ны 15 цагт төрүүлсэн байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт