ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мексикт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулж чаджээ

    Уншигч та бүхэнд сахарозтой бүтээгдэхүүн хөхний хорт  хавдар үүсгэдэг тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл Мексик улсын засгийн газраас ард түмнийхээ дундах сахарозтой бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн нэгэн арга хэмжээний тухай мэдээллийг хүргэж байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны нэгдүгээр сарын нэгэнд Мексик улсад чихэрлэг ундаа бүрээс нэг песогийн татвар авах хууль хэрэгжиж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд чихэрлэг ундааны хэрэглээ зургаан хувиар буурсан байна. Цаашлаад 12-р сард чихэрлэг, сахарозтой ундааны хэрэглээ улам буурч, татваргүй үеийнхээс дунджаар 12 хувиар буурсан дүн гарчээ. Аль түвшний хэрэглэгчдийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ хамгийн их буурсныг ч судалж үзсэн бөгөөд Мексик улсын ард иргэдийн хамгийн доод нийгэм эдийн засгийн бүлгийн хүн амын дунд оны эцэс гэхэд тус бүтээгдэхүүний хэрэглээ 17 хувиар буурсан байжээ. Харин савалсан цэвэр ус тэргүүтэй татваргүй ундааны хэрэглээ энэ үед дөрвөн хувиар өссөн нь тийм ч онцгой үзүүлэлт биш гэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй