ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэлд Гавьяат хуульч цол хүртээв

    Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Булгаагийн Алтангэрэлд Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртээв.

    Элчин сайд Б.Алтангэрэл 1979 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын эрх зүйн ангийг төгссөн бөгөөд 1992 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр суралцаж, 2003 онд Киевийн Их Сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

    Доктор Б.Алтангэрэл 1994 онд МУИС-д олон улсын эрх зүйн тэнхимийг үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь 4 жил ажиллаж, улмаар 1995 онд олон улсын эрх зүйн ангийг нээсэн. Монголын Улсын Их сургуулийн профессор, МУИС-ийн ХЗДС-ийн хүндэт профессор, ОХУ-ын Хууль зүй, аюулгүй байдлын Академийн профессор юм. Тэрбээр олон улсын эрх зүйн чиглэлээр 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 20-иод ном, товхимол бичиж хэвлүүлжээ.

    Тэрбээр Монгол Улсын Их Хурал, Улсын Бага Хуралд зөвлөх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, ГХЯ-ны Гэрээ эрх зүй, Консулын газрын захирал, Монгол Улсаас Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын албыг тус тус хашсан.

    Мөн 1985-1988 онд Монгол Улс, ЗХУ-ын хоорондын хилийг шалгах Засгийн газар хоорондын Комиссын гишүүн, 2007-2012 онд Олон улсын Эрүүгийн Шүүхийн дэргэдэх Итгэлцлийн сангийн Захирлуудын зөвлөлийн гишүүн зэрэг улс хоорондын болон олон улсын хариуцлагатай ажил үүргийг хариуцан гүйцэтгэхийн зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган, Далайн эрх зүй, Хүмүүнлэгийн эрх зүй, Хүний эрхийн асуудлаарх хурал, чуулган болон Олон улсын Эрүүгийн шүүхийн оролцогч талуудын бага хурал, Олон Улсын Парламентын Холбооны бага хуралд  улс орноо төлөөлөн удаа дараа оролцож байсан.

    Элчин сайд Б.Алтангэрэл Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Дипломат албаны хууль болон ОХУ, БНХАУ-тай байгуулсан хилийн дэглэмийн гэрээ, Транзит тээврийн хэлэлцээр зэрэг хууль эрх зүйн олон баримт бичгийг шинэчлэн боловсруулах, байгуулах болон тэдгээрийг олон улсын түвшний нийтлэг хэм хэмжээнд хүргэхэд гар бие оролцож, үнэтэй хувь нэмэр оруулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй