ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үзэсгэлэнт Ирина Шейк 30 нас хүрлээ

    Орос Татарын эрлийз, дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Ири́на Вале́рьевна Шайхлисла́мова өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-нд 30 нас хүрчээ. Тэрээр 1986 оны энэ өдөр ОХУ-ын Иеманжелинск хэмээх жижиг тосгонд уурхайчин аав, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш ээжийн охин болон мэндэлжээ. 

    Ирина өөрийнхөө гоо үзэсгэлэнг ааваасаа өвлөн авсан хэмээн ярьдаг. Түүний аав нь Иринаг 14 настай байхад уушигны үрэвслээр нас барсан бөгөөд Татар хүн байсан учир Орос хүнээс илүү бор арьстай байсан байна. 

    "Миний аав заримдаа яг Бразил хүн шиг харагддаг байсан. Тийм учраас намайг хүмүүс Орос хүн гэдэгт итгэлгүй Өмнөд Америк буюу Бразил, Аргентина гаралтай юу гэж асуудаг байх. Харин миний нүд бас уруул ээжтэйгээ адилхан" хэмээн Ирина өөрийн тухай ярьсан байдаг. 

    Иринагийн аав түүнийг 14 настай байхад нь нас барсан учир ээж нь Иринаг болон эгчийг нь өсгөхийн тулд хоёр ажил хийдэг, маш их хөдөлмөрлөдөг байв. Тэр дуу хөгжмийн багш байсан учир Иринаг хөгжмийн боловсролтой болгохоор зургаан наснаас нь эхлэн төгөлдөр хуур заалган, дараа нь сүмийн дуулаачийн ангид сургаж эхлэв. 

    Ахлах сургуулиа төгссөний дараа Ирина маркетингаар сурч эхэлсэн ч бүтэлгүйтсэн учир эгчтэйгээ хамт загварын агентлагт явж эхэлсэн бөгөөд энэ үед түүнийг нэгэн загварын агентлагийн захирал олж харан "Мисс Челябинкс 2004" тэмцээнд оролцох урилга өгч, улмаар тэр тэмцээнд түрүүлж алдарын замнал нь эхэлсэн түүхтэй. 

    Тэрээр 2007 онд Intimissimi брендийн нүүр царайгаар тодорч, мөн ондоо алдарт усны хувцасны "Sports Illustrated Swimsuit Issue" сэтгүүлийн нүүрэнд дэлхийд алдартай усны хувцасны моделиудтай эн зэрэгцэн гарсан бөгөөд түүнээс хойш дэлхийн хамгийн алдартай брендүүдтэй нягт ажилласаар ирсэн билээ. 

    Үзэсгэлэнт Иринагийн биеийн харьцаа 86-58-88 харин өндөр нь 178 см. 

    Хувийн амьдралын тухайд Ирина дэлхийн хамгийн царайлаг, халуухан хөлбөмбөгчдийн нэг Кристиано Роналдотой 2010 оноос 2015 он хүртэл хамтран амьдарсан бөгөөд хоёр тийш болсноосоо хойш жүжигчин Бредли Күүпертэй өнөөг хүртэл үерхэж байгаа юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй