Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгэмд хүлээлт үүсгээд байсан хүүхдийн 20 мянган төгрөгийн асуудлаар нааштай мэдээ дуулгалаа. Тэрээр хувийн Фэйсбүүк хуудсандаа дараах мэдэгдлийг хийсэн байна. "Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм" гэсэн байна. Хэдийгээр ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас www.president.mn-нд одоогийн байдлаар хүүхдийн мөнгөний талаар албан ёсны мэдээлэл байршаагүй байгаа ч ерөнхийлөгчийн энэ үг ажил хэрэг болохыг хүлээх л үлдээд байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт