Манай улсад ирэх долдугаар сард болох АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочдод үйлчлэх зочид буудлуудыг шаардлагатай ажиллах хүчнээр хангах үүргийг Хөдөлмөрийн яам хүлээж байна. Энэ үүргийнхээ дагуу зочид буудлуудад хэрэгцээтэй байгаа 11 мэргэжлийн 800 ажлын байранд ажилгүй иргэдийг зуучлах ажлыг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв зохион байгуулж байна. Шинэ оны өмнө бүртгэл явуулж нийтдээ 1520 хүн бүртгэсэн тус төвийнхөн бүртгүүлсэн хүмүүсээс сонгон шалгаруулах ажил олгогчийн ярилцлагыг энэ сарын дорооныг хүртэл явуулна. Ярилцлагад оролцож буй хүмүүсээс 133 тогооч, 305 зөөгч, бармен авахаас гадна талх нарийн боовчин 55, өрөөний үйлчлэгч 132, угаалгын ажилтан 105, зочин угтагч 274, зочин хүлээн авагч 291, гадна талбайн үйлчлэгч 34, ачаа зөөгч 191-ийг авах гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт