Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс санаачлан Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууц гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тохиолдлыг бууруулах зорилгоор шалгалт явуулах удирдамж гаргалаа. Удирдамжийн хүрээнд энэ сарын 6-наас эхлэн 5 хоног нийслэлийн хэмжээнд халтиргаа, гулгааг арилгах талаар хэрэгжүүлж байгаа ажилд шалгалт хийх юм байна. Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн эзэмшил талбай, түүнээс гадна орчны 50 м хүртэлх талбайн хог цэвэрлэгээ, цас мөсөө тогтмол арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх арга хэмжээг авч байгаа эсэх, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас олон нийтийн байцаагч нарыг ажиллуулж, дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьсан байдал, илрүүлсэн зөрчил, тэдгээрийг арилгуулж, шийдвэрлүүлсэн байдал, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт, цэвэрлэгээний байгууллагууд нь хариуцсан гудамж, зам, талбайн цас цэвэрлэгээг шуурхай цэвэрлэж, үүссэн халтиргааг арилгасан байдал, орон сууц, гэр хорооллын доторх зам талбайн цас мөсийг арилгах ажлыг хэрхэн гүйцэтгэж буй байдалтай газар дээр нь танилцах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт