Хийжүүлсэн ундаа, кетчуп, овъёосны чихэр, жигнэмэг зэрэг чанаргүй хоол хүнс нь хөхний хорт хавдар үүсгэдэгийг эрдэмтэд өнөөдөр анхаарууллаа. Америкийн эрдэмтэд хулганыг чихэр ихтэй баруун маягын хоол хүнсээр тэжээсэнтэй холбогдож хулганд хөхний хорт хавдар үүссэн, энэ хавдар нь цаашлаад уушгинд дамжиж болзошгүй гэж мэдэгдлээ. Энэ хулганыг хийжүүлсэн ундаа, жүүс, боловсруулсан мах, кетчуп, пастаны соус, шарсан төмс, шокладанд агуулагддаг сахарозоор тэжээсэн байна. Судалгаанд оролцсон судлаачид мөн чихэргүй, цардуул ихтэй хүнсээр тэжээсэн хулганд хорт хавдрын шинж тэмдэг илрээгүй болохыг мэдэгдэж байна. Энэхүү судалгааг Техасын их сургуулийн эрдэмтэд хийжээ. Зургаан сарын турш сахарозоор тэжээсэн хулгануудын тэн хагасаас илүүд нь хөхний хорт хавдар илэрчээ. Үүний зэрэгцээ жимсэнд агуулагддаг чихрээр тэжээсэн хулгануудад хурдацтай тархдаг хавдар илэрсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт