ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жүжигчин О.Цэнгэл 2016 хүүхэд баярлуулжээ

    “Эр хүн болгож өгөөч” УСК-ны жүжигчин О.Цэнгэл “Нэг итгэл-Нэг сэтгэл” ТББ байгуулж, зорилтот бүлгийн 2016 хүүхдийг баярлуулах ажлыг энэ сард эхлүүлж, зуу зуун хүүхдийг баярлуулжээ. Тэрээр анх нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй 6000 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөхөөр төлөвлөсөн ч цаг хугацаа давчуу байсан учраас 2016 хүүхдэд бэлэг өгөх болсноо Стар телевизийн ярилцлагын үеэр онцолж байсан юм. О.Цэнгэл тэргүүтэй ТББ-ын гишүүд иргэд, аж ахуй нэгжүүдийн хандиваар 2016 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулжээ. Өвлийн өвгөн, цасан охид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, Багахангай дүүргийн хүүхэд хөгжлийн төв тэргүүтэй байгууллагууд, айл өрхийн хаалга татан орж, хоёр мянга гаруй хүүхдийг баярлуулжээ.

    Жүжигчин О.Цэнгэл энэхүү үйл ажиллагааныхаа алхам бүрийг интернет хуудсаараа тайлагнаж байсан юм. Тухайлбал “Тансаг Уран Оёдол” ХХК хүүхдүүдэд зориулж хүүхдийн 135 ширхэг цамц, Монголын цахилгаан холбоо ХК, УБЦТС, Өргөө кино театр, Benetton зэрэг байгууллагууд, жүжигчин Ж.Алтанцэцэг, загвар өмсөгч Содтуяа, зохиолч Л.Таванбаяр, Н.Мөнхсоёл тэргүүтэй жүжигчид мөнгөн, биет хандив өргөсөн байна. Хүүхэд бүр шинэ жилийн баярыг хүсэн хүлээдэг. Хүсэн хүлээхдээ бүр уут дүүрэн бэлэг авахыг мөрөөддөг билээ. Тэгвэл шинэ жилийн баяраар ууттай бэлэг авч үзээгүй, өнгөрсөн жил өвлийн өвөө намайг мартсан гэж бодож байгаа бяцхан үрсийг баярлуулж чадсан “Нэг итгэл-Нэг сэтгэл” ТББ ирэх онд ид шид биелэхийг хүлээн суугаа 6000 хүүхдийг баярлуулж, тэдэнд хүрч ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй