ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Р.Гончигдорж алдагдсан бурханыг эх оронд нь авчирчээ

    Энэ онд анхдугаар Богд, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ой тохиож байна.

    Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаар тогтоолоор байгуулж, Ойг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт  ажилласан юм. Ойн хүрээнд “Монголын бурханы шашин өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Унгар улсын Будапешт хотод, “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, бүтээлүүдээр ном гаргасан. Ойн хүрээнд Өндөр гэгээн Занабазарын Монголын төр, шашин, соёл урлагт оруулсан гавьяа зүтгэл, үнэлж баршгүй хувь нэмрийг үнэн бодитоор гаргах,  түүний бүтээсэн их үйлсийг хойч үедээ сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 60 минутын баримтат кино,  түүний төрсөн нутаг Есөнзүйл сумын “Тав толгой” хэмээх газар Гэрэлт хөшөө, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” үсгээр төрийн дууллыг бичиж, түүний хосгүй үнэт бүтээлүүдийн дээжсээр зурагт альбом бүтээсэн. Хархорин хотод “Баторшил өргөх” даншиг наадмыг зохион байгуулсан бол Арвайхээр хотод Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж бэсрэг наадам хийлээ. Ойн үеэр Занабазарын өөрийн бүтээсэн Аюуш бурханыг гадагш гарсан байсныг эх оронд нь авчирсан, Монгол банкнаас түүний сэрэг дүр бүхий мөнгөн зоос гаргасан гээд олон түүхэн хувь нэмэр бүхий ажлыг зохион байгуулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй