Калифорн мужийн Лэйквүүд хотын иргэн 92 настай хатагтай Аллин хоёр жилийн өмнөөс хилийн чанадад алба хааж байгаа Америк цэргүүдэд захидал бичиж эхэлжээ. Энэ хугацаанд Аллин 2000 гаруй захидал илгээсэн байна. 92 настай Аллин 70 гаруй жилийн өмнө дэлхийн хоёрдугаар дайны үед Америк цэргүүд рүү захидал бичдэг байжээ. Түүний одоо захидлаар харилцаж байгаа цэргүүд нь ихэвчлэн 18-20 насны залуус байдаг байна. Гадаад улсад суугаа цэргүүдэд эх орон, гэрийг нь санагдуулахын тулд цаг агаар зэрэг энгийн сэдвээр хамгийн багадаа дөрвөн хуудас бичдэг байна. Цэргүүд түүний энэ гайхалтай халамж анхаарлынх нь хариуд чихмэл тоглоом, цэцэг, тэр ч бүү хэл цэргийн баазынхаа тугийг олон зуун захидалтай хамт илгээдэг байна. Түүнчлэн хоёр жил захидлаар харилцсан нэг цэрэг Афганистан руу томилогдохыноо өмнө Аллинтай биеэр ирж уулзжээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас эхлэн цэргүүдэд захидал бичсэн Аллин харин Вьетнамын дайны үеэр л цор ганц цэрэгт буюу өөрийн бага хүү Ларридаа захидал бичсэн байна. Ларри дайнаас амьд эргэж ирсэн ч сэтгэл зүй болон бие махбодийн гэмтэл нь өнөөг хүртэл арилаагүй байгаа юм байна. “Дайн тулаанд оролцсон армийн цэргүүдээ Америк улс баатрын ёсоор хүлээж авдаггүй. Тэд миний хувьд баатар. Тиймээс тэдэнд анхаарал тавьж, гэр бүлийг нь орлож би захидал бичдэг юм” гэж 92 настай хатагтай BBC телевизэд ярьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт