ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Агуу Людвиг ван Бетховен энэ өдөр 245 нас хүрч байна

    Сонгодог, Романтикийн үеийн хамгийн агуу төлөөлөгч, сонсголын бэрхшээлтэй суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен энэ өдөр 245 нас хүрч байна. Тэрээр 1770 оны энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд Герман улсын Бонн хотноо мэндэлжээ. Хөгжмийн зохиолч Бетховен симфони, концерт, сонат, хөгжмийн зэмсгийн хоршлийг цоо шинэ түвшинд авчирсан хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн агуу хөгжмийн зохиолчдын нэг билээ. 

    Түүний амьдрал сонсголын бэрхшээлтэйгээ тэмцэлдэн маш их бэрхшээл дундуур өнгөрсөн хэмээгддэг ч сонсголгүй байсан 10 жилдээ тэр өөрийн хамгийн агуу бүтээлүүдээ туурвисан гэж хөгжим судлаачид үздэг. 

    Түүний ээж эгэл даруу, ёс суртахуунтай бүсгүй байсан бол харин аав нь шүүхэд дуучин хийдэг, нилээд архи уудаг эр байв. Бетховены өвөө Kapellmeister Ludwig van Beethoven харин Бонн хотын хамгийн алдартай хөгжимчдийн нэг байсан бөгөөд бяцхан Людвикийн хамгийн том бахархал өвөө нь байв. 

    Бетховен хоёр эрэгтэй дүүтэй байсан бөгөөд эцэг нь түүнд маш хатуу, хахир аргаар хөгжим заадаг байв. Төгөлдөр хуур, хийл тоглож буй бяцхан Людвикийг алдаа гаргах бүрт нь аав нь цохиж зоддог, унтуулалгүй бэлтгэл сургуулилт хийлгэдэг байсан тухай хөршүүд нь дурсан ярьсан байдаг бөгөөд энэ нь түүний зан араншинд насан туршид нь нөлөөлсөн гэлцдэг. 

    Нас биед хүрсэн хойноо тэр Францийн цэргийн их жанжин Напелеонд зориулж симфони бүтээн түүний хүндэтгэлийг хүлээв. Гэвч жил өнгөрөх тусам түүний сонсгол муудаж эхэлжээ. Хамгийн анх 1801 онд тэр өөрийн дотны найз Франц руу бичсэн захиандаа энэ тухайгаа дурдсан байдаг. Үүнийхээ улмаас тэр маш гунигтай, ганцаардмал амьдралыг туулж мөн сэтгэцийн хувьд ч эрүүл бус нэгэн болсон гэдэг. 

    Людвик хэзээ ч гэр бүл зохиож, хүүхэдтэй болж байгаагүй. Гэхдээ тэр нөхөртэй бүсгүй Антоньед ухаангүй хайртай байв. 

    Тэр 1812 онд дурлалт бүсгүйдээ маш урт хайрын захиа бичиж байсан бөгөөд харамсалтай нь хэзээ ч захиагаа эзэнд нь хүргээгүй юм. Түүний захиа:

    "Үүрд мөнхийн хайрт минь, чамд хэлэхийг хүссэн үгс цээжинд минь дүүрэн байна. Гэвч чамд өөрийн санаа бодлыг ойлгуулахын тулд үгс хүртэл мөхөс санагдана. Сайн сайхныг хүсье, миний цорын ганц, үнэнч, үүрд мөнхийн хайрт минь" хэмээн эхлэдэг. 

    Тэрээр 1827 оны гуравдугаар сарын 26-нд 52 насандаа нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан нь элэгний архаг хатуурал байсан гэж үздэг. Энэ өвчин мөн түүний сонсголгүй болох шалтгаан байсан гэх хүмүүс ч олонтаа. 

    Агуу Людвик ван Бетховены хамгийн алдартай бүтээлүүдээс та бүхэн сонирхоно уу 

    Тавдугаар симфони: 

    Сарны Сонат:

    Есдүгээр симфони: 

    Анир чимээгүй: 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй