ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирэх оноос ОХУ, ӨМӨЗО, Вьетнам руу мах нийлүүлнэ

    Дотоодын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх болон мах экспортлоход зээлийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарласан байна. Ингэхэд дотоодын махны нөөц бүрдүүлэхэд зээлийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн 63 аж ахуй нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс 26 аж ахуй нэгжийг сонгон авч, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Дотооддоо мах бэлтгэн нийлүүлэхээс гадна манай улсад гадаад оронд мах экспортлох боломж бүрэн бий. Тэгвэл ирэх жилээс манай улс 2018 оныг хүртэл ӨМӨЗО-д 6 тэрбум юанийн өртөг бүхий мах нийлүүлэхээр болсон юм. Тодруулбал нийт 150 мянган тонн үхэр, хонины мах нийлүүлнэ. Харин ОХУ манай улсаас үхэр, хонь, ямааны махыг Чита, Амур, Алтай, Хабаровск, Приморын хязгаар, Өвөр байгаль, Еврейн Автономит тойрогт авахаар тохиролцсон юм. Үүнээс гадна манай улс  Вьетнам улсад мах нийлүүлэх болсонтой холбогдуулан мах бэлтгэх ажлыг хийх найман байгууллагыг сонгожээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй