ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үзэсгэлэнт Tyra Banks 42 нас хүрлээ

    Дэлхийн хамгийн алдартай супермоделиудын нэг Tyra Banks өчигдөр буюу арванхоёрдугаар 4-нд 42 нас хүрлээ. 

    Тэрээр 1973 оны энэ өдөр Калифорниа мужийн Ийнглвүүд (Inglewood) хэмээх харуудын дүүрэгт төрсөн бөгөөд 1991 оноос эхлэн загварын ертөнцөд ажиллан, 2003 оноос эхлэн өөрөө ТВ реалити шоу, ток шоу зохион байгуулж, хөтөлж эхэлсэн байна. 

    Нийт 22 дугаар гаргасан түүний America`s Next Top Model ТВ реалити шоу олон улсын хэмжээнд маш өндөр амжилтад хүрсэн 

    Түүний эцэг эх нь зургаан настай байхад нь салсан бөгөөд тэр хэтэрхий балчир байсан учир салалтын сүүдэр түүний амьдралд бага туссан хэмээн ярьдаг. 

    "Надад хоёр зул сарын баяр, хоёр төрсөн өдөр, хоёр бэлэг гээд л бүх зүйл хоёр байсан. Ажлын өдрүүдээр би ээжтэйгээ хамт амьдарч, амралтын өдрүүдээр аавтайгаа хамт байсан учир би хэзээ ч аавгүй эсвэл ээжгүй мэт мэдрэмжийг авч байгаагүй" хэмээн тэр дурсан ярьжээ. 

    Тэрээр арван жилдээ хэдийгээр сургуульдаа нэр хүндтэй сурагч байсан ч сургууль шилжсэний улмаас энэ бүх статус орвонгоороо эргэв. Шинэ сургуулийнх нь хамт олон түүнийг өндөр, тарган, болхидуухан биетэй байснаас нь болж "Анааш", "Гэрлийн бүрхүүл шиг толгойт" гэх мэтээр шоглон хочилж, өдөр бүр дээрэлхэж, гадуурхдаг болов. Гэхдээ энэ бүхэн түүнд хожим бусдыг ялгахгүй, нэг түвшинд харилцаж, хайрлах сэтгэлийг суулгаж өгсөн хэмээн тэр өөрөө ярьдаг. 

    1989 он буюу 17 настайгаасаа эхлэн тэр загварын ертөнцөд хөл тавьж, агентлагууд руу өөрийн зургуудийг илгээж ажилд орохыг хүссэн ч харамсалтай нь энэ үед хар ирвэс Наоми Кемпбелл болон Iman аль хэдийн олны анхаарлыг татаж эхэлсэн байв. Загварын агентлагууд Tyra-д ганц л хариулт өгдөг байсан нь "Бидэнд хар арьст модель бий, тийм учраас чи хэрэггүй". Энэ үг түүний урмыг ихээхэн хугалдаг байсан ч тэр бууж өгөлгүй тэмцсэний үр дүнд өнөөгийн энэ амжилтанд хүрсэн билээ. 

    Тэрээр GQ, Sports Illustrated сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн анхны өнгөт арьст модель, Victoria`s Secret-ийн бүх цаг үеийн хамгийн алдартай моделиудын нэг. Тэр Victoria's Secret-ийн моделиудаас илүү жинтэй, том хөхтэй байв. Гэхдээ тухайн үед тэр бусдаасаа илүү дотуур хувцас борлуулсан амжилттай байжээ. 

    Хувийн амьдралын тухайд тэр хэд хэдэн олны танил эрчүүдтэй нэр холбогдож байсан ч гэрэл зурагчин Erik Asla-тай удаан хугацааны туршид үерхэж байгаа билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй