ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаанцутгалангийн мөс өөд авирч үзэх боломж нээгдлээ

    Мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн “RESPECT THE MOUNTAINS” уриан дор Орхон голын Улаан цутгаланд 12 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 6-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд оролцож байгаа баг тамирчдаас гадна, сонирхсон хүн бүр очиж, мөсөнд авирах боломжтой гэнэ. Уншигчиддаа сонирхуулахад мөсний авиралтыг өндөр уулын мөсөнд авирах, голын хүрхрээний мөсөнд авирах гэж ангилдаг. Тэмцээн зохиогдох Улаан цутгалангийн мөсөн хана 24 метр өндөр, 85-90 градус эгч бөгөөд мөсний авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулдаг байна. Уг тэмцээний ивээн тэтгэгчээр Уулын спортын “Сутайн Бор” клуб оролцож байгаа бөгөөд тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар аялал жуучлалын “Mongolia Expeditions”компани болон “Монголын Уулын Хөтөчдийн Холбоо” , Мэдээллийн спонсороор Монголын Сайтын Холбоо хамтран ажиллаж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй