Биллбоардын "Оны шилдэг эмэгтэй" шагналыг хүртээд буй Lady Gaga үргэлж тэсрэлт хийсээр ирсэн уран бүтээлээсээ холдоод хэсэг хугацаа өнгөрч буй. Түүний хамгийн сүүлд буюу нэг жил гаруйн өмнө гаргасан "Artpop" цомог ч бусад цомгуудынхаа амжилтыг эвдэж чадаагүй юм.
Түүний саяхан BIllboard сэтгүүлд өгсөн ярилцлагыг сийрүүлэн танд хүргье.
"Миний стилист надаас, чи үүнээс илүү алдартай болохыг хүсэж байна уу? гэж асуусан. Би түүн рүү хараад: Хэрэв надад энэ хурдан галт тэргийг өнөөдөр зогсоох боломж олдвол би зогсоох болно. Харин өмнө нь бол би зогсоохгүй байсан. Гэвч би зогсоож чадахгүй шүү дээ. Гэхдээ би энэ тавцангаас буумаар байна, үгүй бол би яг л хэзээ мөдгүй үхэх гэж байгаа юм шиг санагдаад байх юм. Галзуу амжилтанд хүрч, аюулгүй байдал багасаад ирэхийн цагт хүий бодол санаа хүртэл орвонгоороо өөрчлөгдөж, урьдын адил саадгүй бодож сэтгэхэд хүндрэлтэй болдог, гэж хариулсан"
Мөн тэрээр олон нийтийн хүсэж буй зүйлсийг одооноос хийхгүй гэдгээ хэлсэн байна.
"Зүрх сэтгэлээ худалдана гэдэг хамгийн утгагүй хэрэг. Мөн үргэлж мөнгө, бусдын дээр байх гэж хичээнэ гэдэг бас л утгагүй хэрэг. Хүмүүс намайг магадгүй үргэлж ТОП нь байхын тулд хичээсээр насан эцэслэнэ гэж боддог байх л даа. Гэхдээ би тэгмээргүй байна, учир нь би бусдаас их өөр хүн. Би бусдаас өөр гэдгээ мэднэ, мөн үүндээ дуртай байдаг. Би саяхан Billboard-ын оны шилдэг эмэгтэй гэдэг цол хүртсэн. Бусдын анхаарлыг татах гэж хичээхийн оронд би ийм том амжилт гаргасан."
Тэрээр ирэх оны гуравдугаар сард 30 нас хүрнэ. Энэ тухай мөн л тун сонирхолтой байдлаар хүүрнэлдсэн байна.
"Охид, залуус ер нь бүх хүмүүст 30 настай эмэгтэй хүн ямар байдгийг харуулах гэж буйдаа их баяртай байна. Гэхдээ хүмүүс яагаад эмэгтэй хүн нас нэмэхэд ийм муухай ханддаг юм бэ? Саяхнаас хүмүүс надад "Яанаа, чи гуч хүрчихлээ хөгширч байна даа! гэж хэлэх болсон. Тэдэнд хандаж хэлэхэд би хөгшин биш. Би зүгээр л урьдынхаасаа илүү тачаангуй, хүчирхэг, ухаалаг илүү сайхан бүсгүй болж байна гэж хэлье. Би өнөөг хүртэл маш олон зүйлийг туулсаар ирсэн. Гэхдээ өнгөрсөн цаг хугацаанд тохиолдсон асуудал, бэрхшээлийн аль нь ч намайг эвдэрхий хүүхэлдэй болгоогүй. Тэд намайг жинхэнэ тэмцэгч болгосон юм. Би 30 настай эмэгтэйчүүдэд 19 21, 25тай охидтой эн зэрэгцэх гэж өрсөлдөн, сэтгэлээр унах хэрэггүй гэдгийг өөрийн биеэр харуулмаар байна. Урлагийн ертөнцөд эмэгтэйчүүд жаахан нас ахиад, хүмүүсийн сонирхолоос гараад эхлэхээрээ өөрсдийгөө худалдахаас бусдыг хийх юм. Харин би 30 насандаа жинхэнэ тэсрэлт хиймээр байна"
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт