ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХААИС өөрийн бүтээгдэхүүний дэлгүүртэй боллоо

     

    ХААИС болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн оюуны бүтээлийг худалдах Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр нээгдлээ. Тус дэлгүүрт мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, инженер технологийн чиглэлийн 66 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байна.Дэлгүүрт нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын үр, малын эрдэст тэжээл, бэлчээр, тариалангийн талбайг хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах ургамал хамгааллын экологийн бодисууд, малын төрөл бүрийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх эм, биобэлдмэл, оношлуур мөн ХААИС-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүний цехд үйлдвэрлэсэн цөцгий, тараг, хиам зэргийг худалдаж байна.ХААИС нь дэргэдээ таван гарааны компани байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэг нь бионүүрс үйлдвэрлэн Оюутолгой компанид нийлүүлж байгаа юм. Энэ мэтээр ХАА-н салбарын эрдэмтэд импортыг орлох, экологид ээлтэй техник, технологиудыг бий болгож үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтүүлсээр ирсэн. Зөвхөн Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид л гэхэд жилд дунджаар малын төрөл бүрийн өвчнийг оношлох оношлуур, эмчлэх эм, биобэлдмэлийн 10 орчим технологи бий болгодог. Мөн энэ салбарын шинжлэх ухааны судалгааны түвшин харьцангуй бэхэжсэн, дэлхийн жишигт хүрсэн олон судалгааг, өндөр хөгжилтэй орны эрдэмтэдтэй мөр зэрэгцэн гүйцэтгэж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй