Дэлхийн 95 улс бүсийн гоо бүсгүйчүүд оролцсон “Эх дэлхийн мисс-2015” тэмцээн дүнгээ гаргахад бэлэн болжээ. Манай улсаас Торго агентлагийн загвар өмсөгч, Марко Поло кинонд тоглосон Алтангэрэлийн Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ. А.Баярцэцэг одоогийн байдлаар медалийн тоогоороо чансаагаараа хоёрт бичигдэж байгаа тухай албан ёсны фэйсбүүк хуудаст нь мэдээлжээ. Өнөөдрийн хувьд Монголын мисс “Нүүр будаггүй ярилцлага”-д орох гэнэ. А.Баярцэцэг энэ тухай өөрийн Фэйсбүүктээ ингэж бичжээ.
"Миссийн тэмцээнд оролцож байгаа учраас ихэнх хүмүүс нүүр будагтай, гоё сайхан ганган хувцас өмссөнөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ эх дэлхийн дайчин эмэгтэйн хувьд бид үүнээс ч илүү. Эх дэлхийн миссийн тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд дуусч маргааш эцсийн шийдвэрлэх шалгуур буюу шүүгчидтэй хийх будаггүй нүүр тулсан ярилцлага үлдлээ. Бид гоё ганган хувцасгүй, элдэв сайхнаар будалгүйгээр царайгаар биш зүрх сэтгэлээрээ уралдах шалгуур маань ирлээ. Бид хэн болох юунд зорьж тэмүүлж яваагаа хэлэх агшин. Энэ бол би, найзууд багш нартайгаа 8 жил мод тарьж байхдаа байсан төрх, хөдөө баримтат киногоо хийхээр хоёр сар нүүдэлчин ахуйд суралцаж мал хариулж амьдарч байхдаа байсан жинхэнэ төрх. Энэ бол жинхэнэ би. Монгол хүн болж төрсөндөө бахархдаг -- бид бол эх дэлхийн эмэгтэйчүүд."
Miss Earth буюу Эх дэлхийн Мисс тэмцээнд энэ удаад бие хаа, царай төгс тэгш, боловсрол, мэдлэгээр бусдаас дутахгүй, хамгийн гол нь англи хэлний мэдлэг сайтай бүсгүй оролцож байгаа учраас Монголчууд бид нүүр бардам Эх орныхоо миссийг дэмжиж байна. Тэмцээний дүн эцсийн мөчид яаж ч өөрчлөгдсөн Монгол улсынхаа нэрийг дэлхийд өндөр өргөж, авч явсанд тань бид үргэлж талархана. Амжилт хүсье.
Miss Earth тэмцээнд оролцож байгаа улс орнууд:
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт