НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай айлчлахыг хүсээд, хоёр хотын хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион байгуулсан юм. ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич оюутан, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулийг Улаанбаатар хоттой хамтран байгуулах хүсэлтэй байна гэлээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга илэрхийлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт