Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр 2014 оны 01 сарын 23-ны өдөр хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы индрээс мэдэгдэл хийх үеэрээ “Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх Сонор плаза гэх барилгыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмч”, Чингис хааны нэрэмжит талбайд болсон МАН-ын цуглааны үеэр “...хотын дарга өөрөө Хандгайтад 5 тэрбумын хаусанд амьдарч байна...” зэргээр гүтгэлгийн чанартай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярын хэлсэн үгийг гүтгэлэг хэмээн үзэн яг энэ мэдээлэл тараасан хэлбэрээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээх шийдвэр гаргажээ.
Өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит 31-р хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн Засаг даргын талаар үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж, гүтгэснээ хүлээн зөвшөөрч албан ёсоор уучлалт гуйлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт