Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2013 оноос бүрэн шаталттай, сайжруулсан зуух төсөл хэрэгжиж эхэлсэн. “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн хүрээнд 2017 он хүртэл 45 мянган зуух гаргаж борлуулахаар төлөвлөсөн байсан ч энэ оны 11-р сарын байдлаар долоон дүүргийн гэр хорооллын айлуудыг 40813 ширхэг сайжруулсан зуухаар хангажээ. Сайжруулсан зуух төслийг Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрын “Цэвэр агаар сан” тавь тавин хувиар хуваан хариуцаж ирсэн. Улс орны эдийн засаг хямарснаас улбаалж сайжруулсан зуухны санхүүжилт 2016 оны төсөвт тусгагдаагүй байна. “Дэлхийн банк төслийг дангаараа санхүүжүүлэх боломжгүй. Иймд зуухны хөтөлбөр маань дуусч байгаа” хэмээн “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн захирал Н.Энхболд ярьжээ. Тус сангийн зүгээс зуух ашиглалтын талаар судалгаа хийж үзэхэд 2400 өрх нь гэртээ оруулаагүй, 700 гаруй өрх зуухаа худалдсан байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт