Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт