Женнифер Лопез, Ким Кардашиан, Адриана Лима гэх мэт орчин үеийн үзэсгэлэнт бүсгүйчүүдээс өмнө ганц л нэр хүн бүхний гоо сайхны дээд хэмжүүр болтлоо алдаршсан байв. Энэ бол Мерилин Монро. Тэр тэртээ XX зуунд нэгэн хэвийн шоу энтертайнмент ертөнцөд цоо шинэ өнгө болон гэрэлтсэн нь өдгөө ч эрчээ алдаагүй байгаа билээ.
Гэхдээ түүний домог мэт гоо үзэсгэлэнгийн ард нэгэн эр байсан юм. Allan "Whitey" Snyder хэмээх эр түүний make up artist буюу хувийн нүүр будагчаар ажилладаг байжээ.
Монрогийн алдарт час улаан уруул, дэрэвгэр сормуус, муужгай мэт нүд бүгд түүний уран бүтээл бөгөөд тэр Монрогоос өөр олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй хамтран ажиллаж байсан нь Katharine Hepburn, Doris Day, Raquel Welch гэх мэт урт жагсаалт хөвөрнө.
Түүхэн дэх хамгийн үзэсгэнтэй бүсгүйн гоо үзэсгэлэнг бүтээлцдэг байсан эр өөрийн нүүр будалтын аргуулын тухай ном хэвлүүлсэн байдаг бөгөөд түүний номоос та бүхэнд хүргэж байна.
1. Нүүр будгийн сууринд вазелин түрх
Мерилин Монро суурь крем тавихаасаа өмнө нүүрэндээ вазелин түрхдэг байв. Учир нь вазелин түүний арьсыг гайхалтай чийгшүүлдэг байсан ба одоо үе шиг гоо сайхны бүтээгдэхүүн өндөр хөгжөөгүй байх үед арьсаа чийглэг байлгах нь хамгийн чухал байжээ. Мөн Аллан түүний хацрын яс дагуу вазелин түрсэний дараа бага зэрэг царцмаг ашиглан нүүрэнд нь гэрэл сүүдэр тавьдаг байв.
2. Түүний нэрийн хуудас болсон час уруулыг таван төрлийн өнгө хольж гаргадаг байв
Таван төрлийн улаан өнгө, суурь будаг болон хамгийн бараан улаан өнгөөр уруулаа хүрээлсэний эцэст түүний дур булаам улаахан уруул бэлэн болдог байжээ.
3. Эрүүл толигор зовхитой болохын тулд нэг дусал тос зовхиндоо түрхдэг байжээ
Тэр үед мэдээж зовхинд тусгайлан зориулсан тос байсангүй. Тийм учраас Монро кокосын тос эсвэл вазелиныг зовхиндоо түрхдэг байв.
4. Грета Гарбогийн нүд
Дуугүй киноны од үзэсгэлэнт Грета Гарбо тэр үеийн бүхий л бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал байв. Түүний нууцлаг, гүнзгий харц, нүдний будалтыг олон эмэгтэй дуурайдаг байсны нэг нь Мерилин Монро. Грета Гарбо хамгийн анх зовхины дотор хэсгийг цайвар өнгөөр харин зах хэсгийг бараан өнгөөр будах "мода"-г дэлгэрүүлсэн юм.
5. Нүдэнд хар, хүрэн, улаан өнгөнүүдийг хамтад нь хэрэглэх
Орчин үеийн завгүй бүсгүйчүүд хар юм уу хүрэн өнгийн нүд хүрээлэгчийг хэрэглэдэг бол Аллан Мерилиний нүдэнд хатуу, зөөлөн болон хар, хүрэн өнгийн нүд хүрээлэгчийг аль альнийг нь хэрэглэдэг байв. Мөн тэр нүдийг урт, тачаангуй харагдуулахын тулд нүд хүрээлэгчийг нүднээс илүү өнцөг гаргаж, улаан өнгөөр буддаг байв.
Аллан түүний нүдийг илүү том, дур булаам харагдуулахын тулд ирмэг хэсгийг нь гурвалжин өнцөг гарсан байдлаар буддаг байв.
6. Хамраа ягаан туяатай өнгөөр өндөрсгөж будах
Хүн бүр ягаан туяагаар хацраа л зөвхөн өнгөлөх ёстой мэт ойлгодог бол Аллан Мерилиний хацрыг өнгөлж дуусаад хамрынх нь үзүүр хэсгийг ягаан өнгөөр хөнгөхөн буддаг байв.
7. Хиймэл сормуусыг дундуур нь хайчлаад, зөвхөн талыг нь хэрэглэх
Монро сормуусаа урт, дэрэвгэр хэрнээ яг л төрсөн мэт натуралны харагдуулахыг хүсдэг байжээ. Аллан харин үүнийг тун хялбар аргаар шийдсэн нь хиймэл сормуусны зөвхөн талыг нүднийхээ зах хэсэгт хэрэглэх байв.
8. Хөмсөгөө хурц өнцөгтэй засах
Аллан Монрогийн өргөн духыг далдлахын тулд хөмсөгийг нь хурц өнцөг гарган засдаг байжээ. Гэхдээ энэ арга хүн бүрт сайхан харагдана гэсэн үг огтхон ч биш гэдгийг анхаараарай!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт