ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эмэгтэй хүний гэрт байхад тохиромжгүй зүйлс

    Эмэгтэй хүнийг айл гэрээ хэрхэн авч явж буйгаас нь мэдрэмж, жинхэнэ дүр төрх харагддаг гэдэг. Нэн ялангуяа та ганцаараа амьдардаг бол эдгээр эд зүйлсийг хэзээ ч битгий гэртээ хадгалаарай. 

    1. Гэрээ бүхэлд нь ягаан өнгөөр тохижуулж, бүх эд хогшилоо чимэглэх нь онцгүй. Бага насны хүүхдийн тоглоомын өрөө мэт сэтгэгдлийг бусдад төрүүлнэ 

    2. Хиймэл цэцэг энд тэндгүй байршуулах. Ер нь эмэгтэй хүний гэрт хиймэл цэцэг тун онцгүй харагддаг. 

    3. Хана дүүрэн, эсвэл тавиур дүүрэн өөрийнхөө зургийг тавих. Гэрэл зургууд зургийн цомогт хадгалагдсан нь илүү дээр сонголт. 

    4. Алдартай хүмүүсийн хэлсэн ишлэл үгсийг мөн гэртээ байлгах гээд тийм ч хэрэггүй л болов уу. Ганц нэгээс илүү олон байгаад бүр ч дэмий. 

    5. Угаалгын өрөөндөө өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хүний нүдэнд өртөхгүй газар байрлуулах нь зохилтой. Чи гоё сайхан харагдахын тулд хичнээн их зүйл хэрэглэдэгийг хэн ч мэдэхгүй байсан нь дээр биш гэж үү? 

    6. Амьтны хээтэй хивс хивсэнцэр бусдад тийм ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь олонтаа. 

    7. Гэрээ гоё харагдуулахын тулд хэт олон, нүсэр чимэглэл, эд зүйлс байлгах хэрэггүй. Энгийн цэвэрхэн байдал хүн бүрт таатай, ая тухтай сэтгэгдэл төрүүдэг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй