ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Террорист халдлагын дараа Францад айлчилсан анхны төрийн тэргүүн болов

     

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Уг айлчлал нь Парис хотод террорист халдлага болсны дараа гадаадын анхны Төрийн тэргүүний тус улсад хийсэн айлчлал болсон юм.  Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхав. Айлчлалын үр дүнгээр хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог болов. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Францын Бизнес форумыг нээж үг хэлсэн бөгөөд Францын хөдөө ахуй болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй