Өөрсдийн улс орныг хамгийн харгис, бурангуй аргаар удирдаж байсан удирдагчдын тухай бид өмнө нь мэдээ бэлтгэж байсан билээ. Тэгвэл тэдгээр удирдагчдын үр хүүхдүүдийн тухай мэдээллийг энэ удаад хүргэж байна.
Ким Жон Ун
Өв залгамжлан төрийн эрх барьж буй энэ гэр бүлд ааваасаа эсвэл өвөөгөөсөө арай өөр арга барилтай удирдагч даанч төрсөнгүй.
82 насандаа зүрхний өвчний улмаас таалал төгссөн эцгийнхээ орыг хүү Ким Жон Ун залгамжлаад хэсэг хугацаа өнгөрөөд буй. Агуу удирдагч болсноосоо хойш тэр хатуу чанга удирдагч нарын гаргадаг нилээд олон дуулиан шуугиан дагуулсан шийдвэрүүдийг гарган, өвөө аав нарынхаа замналаар явж буй нь олон хүний дургүйцлийг хүргэдэг.
Удей Хуссейн
Удейн Хуссейн бол харгис удирдагч Саддам Хуссейний хамгийн том хүү юм. Тэр эцгийгээ нас барсны дараа өв залгамжлах ёстой байсан ч 2003 онд 39 насандаа тэр Америкийн цэргийн хүчнийхэний гарт амиа алдсан.
Мутассим Гаддафи
Мутассим тун залуу байхаасаа аавынхаа ажил хэрэгт ойр дотно тусалж, гол гэрээ хэлэлцээрүүдийг нь хийдэг байв. Харин нас биед хүрээд тэр дипломатын алба хашдаг болсноосоо хойш Ливийн ард түмнийг төлөөлж олон улсын хурал цуглаанд оролцдог болсон юм. Баян, харгис эцгийн хүүхдүүд зөв хүмүүжилтэй болж өсөх нь тун ховор үзэгдэл байдаг бол Мутассим тэднээс эрс өөр нэгэн байсан юм. Тэр хүчирхийлэл, аллага гэх мэт харгис зүйлсээс холуур нэгэн байсан гэлцдэг.
Жонн Маккейн болон Хиллари Клинтон нар түүнтэй уулзсаныхаа дараа түүнийг маш өсөх ирээдүйтэй, эелдэг боловсон, улс орныхоо хөгжилд санаа нь зовнидог сайн залуу хэмээн түүнийг тодорхойлж байв. Гэвч Ливийн ард түмэнд энэ тийм ч чухал байсангүй. Ливид иргэний дайн дэгдсэний дараа Муаммар Гаддафиг Ливичүүд хороох үеэр Мутассим ч мөн амиа алдсан юм.
Сар Пачата
Нийт 1.7 сая хүн Пол Потын харгис дэглэмийн үеэр өлсгөлөн нэрвэгдэж олноороо амиа алдсан хар үе Камбожийн түүхэнд бий. Харгис Пол ганцхан охинтой байсан бөгөөд түүнийг нь Сар гэдэг. Тэр охиндоо хязгааргүй их хайртай байсан учир балчир байхад нь хүссэн бүхнийг нь биелүүлдэг байв. Харин одоо Сар тун энгийн амьдралаар амьдардаг бүсгүй.
Ли на
Мао Зи Дун нилээд олон хүүхэдтэй байсан ч хүүхдүүдтэйгээ тийм ч ойр дотно байсангүй. Харин хоёр л хүүхэдтэйгээ арай ойр байж, ааваа хэмээн дуудахыг нь зөвшөөрдөг байсны нэг нь Ли На юм.
Түүний зан ааш аавтайгаа нилээд төстэй байсан гэлцдэг. Тэр залуудаа эцгийнхээ удирдаж байсан нийгмийг үргэлжлүүлэн авч явахыг хүсдэг байсан учир газар тариалангийн хөдөлмөр эрхлэлтийг коммунист зарчимтай уялдуулан судалдаг байв.
Яков Жугашивили
Жосеф Сталин өөрийн хүү Яковтой тун онцгүй харилцаатай байв. Тийм учраас Яковын амьдралд онцгой гэмээр зүйл байсангүй, тэр бүү хэл хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байв. Яков нэг удаа өөрийгөө буудаж егүүтгэхээр завдсан ч эгц буудаж чадалгүй нүүрээ гэмтээж, Сталин хүүгээ дараа нь хараад эгц ч буудаж чадахгүй амьтан хэмээн зэмлэж байсан гэдэг.
Яков дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон бөгөөд Сталины хувьд хүү нь бусад цэргүүдтэй л адил санагдаж байв. Яков хоёр дахь удаагаа өөрийгөө буудах төлөвлөгөө нь харин амжилттай болсон байна.
Жон Мери Лоретт
Бүх цаг үеийн хамгийн алдартай удирдагч Гитлерийг хүн бүр л хүүхэдгүй байсан гэж боддог ч зураг дээр харагдаж буй Франц эр түүний үргэлжлэл юм. Ээж Гитлертэй нэг удаа энгэр зөрүүлсэн,Гитлерийн хүү нь "би" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бүр энэ тухайгаа ном болгон хэвлүүлсэн. Түүний ээж нь 1948 онд нас барахынхаа өмнө хүүдээ энэ тухай хэлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт