Дэлхийн эдийн засгийн Форумын үеэр хүйсийн ялгааны тухай хөндөн ярилцлаа. Энэ үеэр ижил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс одоогоос 118 жилийн дараа л ижилхэн цалин авч эхэлнэ гэсэн судалгааны дүнг танилцуулжээ. Яг одоогийн байдлаар эмэгтэй ажилтнууд эрэгтэйчүүдийн арван жилийн өмнө авч байсан цалинг авч байгаа гэнэ. Форумын үеэр танилцуулсан мэдээлэл дундаас хамгийн тааруу нь өнгөрсөн 2014 онд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа 66 хувьтай байж. АНУ л гэхэд цалингийн тэгш байдлын шалгуураар 145 орноос 74-т жагссан байх юм. Өнгөрсөн онд АНУ 65-т жагсч байсан гэнэ. Дэлхийн эдийн засгийн Форум цалингийн ялгааг хэмжихдээ дэлхийн олон орны компаниудын CEO буюу захирлуудаас судалгаа авч гаргасан байна. Судалгааны маш сонирхолтой дүгнэлтийг танилцуулахад Бразиль, Ангол улсуудад эмэгтэйчүүд эрчүүдийн цалингийн талыг ч авч чаддаггүй байна.
Бэлтгэсэн:Б.Агай
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт