Амьтны эрхийг хамгаалах нэрийн дор нүцгэлсэн хамгийн сүүлийн хүн нь Жосс Стоне болж байна. Тэрээр Hermes загварын ордныг матрын арьсаар цүнх хийж байгааг эсэргүүцэн PETA кампанит ажил эхлүүлжээ. Тус ордон нэг бүр нь 295 мянган ам.долларын үнэтэй матрын арьсан цүнхийг зах зээлд нийлүүлдэг байна. Дуучин Жосс Стоне цүнх хийх гэж матрын арьсыг ашигладаг “балмад” туршлагыг халахыг мөн шүүгээндээ зэрлэг амьтдыг оруулахгүй байхыг уриалж байгаа юм. “Нэг цүнх хийх гэж гурван матар хөнөөдөг. Амьтдын арьсанд үгүй гэж хэлье” хэмээн Жосс Стоне зурагт хуудсандаа бичжээ. Матрын арьс нийлүүлдэг компаниуд матрын арьсыг хуулахдаа эхлээд буудаж унагаан, арьсыг нь хутгаар салгасныхаа дараа мөстэй том саванд хийн үхэх хүртэл нь хүлээдэг байна. Мөн матруудыг усан санд бөөнөөр нь хорьж, зайгүй болсон матрууд бие биеийнхээ дээр гарч байгаа дүрс бичлэг ч дэлхий дахинд цацагджээ. Энэхүү балмад үйл явдал дэлхий дахинд ил болсны дараа дуучин Жейн Биркин Hermes-ийн Биркин гар цүнхнүүд дотроос матрын арьсан цүнхэнд нь өөрийнхөө нэрийг тавихыг хориглоно гэж ярьж байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт