ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн өгөөмөр сэтгэлтэй одууд

    Дэлхийн хэмжээнд алдартай урлаг соёл спортын одууд дунд бидний төсөөлсөнөөс ч илүү өгөөмөр, сайхан сэтгэлтэй маш олон хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн бага залуу насандаа амьдралын хатууг туулан өнгөрүүлж, ядруухан амьдрал, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд дэндүү хол санагдах хичнээн хэцүү гэдгийг хамгийн сайн мэддэг учраас тусламжийн гараа харамгүй сунгадаг биз ээ. 

    Элтон Жонн 

    Тэр бол ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд хамгийн идэвхитэй хандив өгдөг нэгэн. 1980-аад оны үед нилээд олон дотны найзуудаа ДОХ-оос болж алдсаны дараа "Элтон Жонн ДОХ-ын эсрэг" санг тэр байгуулжээ. Үүнээс хойш нийт 50 гаруй хандивийн байгууллагуудтай нийлэн асар олон хандивийн ажлийг тэр зохион байгуулсан юм. 

    Bono 

    Түүнийг ихэнх хүмүүс галзуу рок учраас тун муу залуу гэж төсөөлдөг ч үнэн хэрэгтээ тэр хамгийн тогтвортой гэр бүлтэй, нийгэмд асар эерэг нөлөө бүхий нэгэн. Тэр магадгүй өнөө цаг үеийн хамгийн нөлөө бүхий, сайхан сэтгэлтэй оддын жагсаалтын тэргүүнд эгнээнд залрах нэгэн юм. Тэр 1980 оны үеэс Amnesty International хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллаж ДОХ-н судалгаа шинжилгээ, хүний эрх, эдийн засаг, ядуурал гэх мэт олон салбарыг хамарч тасралтгүй үргэлжлэх буяны ажлаа эхлүүлсэн билээ. Тэрээр хандив өгөх, буяны үйл ажиллагаанаас хэзээ ч хойш суудаггүй учраас гурван ч удаа Нобелийн Энх Тайвны шагналд нэр дэвшиж байсан юм. 

    Bill Clinton 

    Эрх баригчдын улс орны асуудалд анхаарлаа хандуулах хугацаа нь бүрэн эрхийнх нь хугацааа дуусгавар болсоноор өндөрлөдөг бол АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны хувьд энэ бүгд тэс ондоо. Тэрээр гэр бүлийнхэнийхээ хамт "Клинтон Сан" хэмээх ашгийн бус, эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой харилцаа, байгаль орчны асуудал, хүний эрхийн асуудлууд руу чиглэсэн санг байгуулан өнөөг хүртэл тогтвортой ажиллаж байна. 

    Бранжелина 

    Тэднийг үнэхээр дэлхийн хамгийн хүчирхэг хосуудын нэг хэмээн дуудах нь зүйтэй. Тэд анх үерхэж эхэлсэн цагаасаа л хамтдаа дэлхийг тойрон аялж тусламж хэрэгтэй байгаа цэгүүдэд хүрч ажилласаар өнөөг хүрсэн бөгөөд цагаачид, ДОХ, ядуу буурай орнуудын хүүхдүүдэд хамгийн их гараа сунгадаг. Мөн тэд "Жоли-Питт Сан" хэмээх ядуурал, байгаль орчны асуудал, хүний нөөц гэх мэт олон хүмүүнлэгийн салбарт тусалдаг сангийн удирдагчид. Ийнхүү бусдад тусалж явах хугацаандаа эцэг эхдээ хаягдсан гурван хүүхдийг өөрсдийн нэр дээр өргөж авсан нь тэднийг хичнээн сайхан сэтгэлтэй гэдгийг батлах мэт. 

    Ellen Degeneres 

    Телевизийн алдарт хөтлөгч тэрээр хүний болон амьтны эрх, хөхний хорт хавдартай маш идэвхтэй тэмцдэг нэгэн. Эллен АНУ-ын томоохон буяны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, их хэмжээний санхүүгийн хандивийг тэдэнд өгдөг. 

    John Legend 

    Дуучин Жонн Леженд Африкийн тодорхой бүс нутгуудад нилээд анхаарч ажилладаг. Тэрээр "Show Me" нэртэй олон нийтийн ажил санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийнхөө хүрээнд Африкийн алслагдсан бүс нутгуудад хүрч, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол хүнс, мөн боловсрол олгох ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн тэрээр зөвхөн эрчүүдэд зориулсан сан байгуулсан бөгөөд нийгэмд байр сууриа олохоор хичээж буй залуучууд, эрчүүдийн ажлыг дэмжиж тусалдаг ба дэлхийн олон их сургуулийн төгсөлтийн үйл ажиллагаанд оролцож оюутнуудад урмын үг хэлсэн. 

    Paul McCartney 

    Алдарт Beatles хамтлагийн гишүүн асан өвөө дэлхийн хамгийн энэрэнгүй, өгөөмөр алдартануудын нэг. Тэр амьтны эрхийг хамгаалдаг томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд олон сая долларыг тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг дэмжхийн тулд зориулсан. 

    Coco Rocha 

    Супермоделиуд хандивийн үйл ажиллагаанд тун идэвхитэй нэгддэг ч хэн нь ч Кокотой адил биш. Тэр олсон мөнгөнийхөө бараг талыг хүний эрх, хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө үргэлж хандивладаг. 

    Oprah Winfrey 

    "Хандив" гэдэг үг бараг л түүний хоч болсон мэт. Тэр өөрийн алдарт шоу нэвтрүүлгээрээ нийгэмд тулгараад буй олон чухал асуудлыг хөндөж, олны анхаарлыг тэр зүгт татдагаас гадна, иргэний тэгш эрх, байгалийн гамшиг, хүчирхийлэл, хүүхдийн эрх, боловсрол гэх мэт маш олон салбарт тусламжийн гараа сунгадаг. Тэрээр нийт гурван хандивийн байгууллага байгуулсан бөгөөд нэгэн удаа сангийнхаа нийт 300 гишүүдэд дуртай салбартаа хандивлаарай хэмээн 1000 ам.долларын карт бэлэглэж байсан түүхтэй. 

    George Clooney 

    Холливудын хамгийн царайлаг эрчүүдийн нэг Жорж Клүүний орон гэргүй хүмүүс, ядуурал, өлсгөлөн гэх мэт салбаруудад маш их анхаарлаа хандуулж, маш их хандив өгдөг. Мөн тэрээр Brad Pitt, Matt Damon гэх мэт найзуудтайгаа хамтран буяны байгууллага нээсэн бөгөөд нийгмийн эмзэг давхаргынханд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг тэд өгдөг. Жорж Өмнөд Судан, Судан, Конго, Сомали хэмээх орнуудад хүний эрхийн үйл ажиллагааг олноор зохион байгуулдгаараа алдартай. 

    Taylor Swift

    Залуу дуучин Тейлор 2014 оны хамгийн их хандив өгсөн алдартнаар шалгарсан юм. Тэр нийт 4 сая ам.долларыг хүүхдүүдийн хөгжмийн боловсролд зориулан хандивласан бөгөөд энэ оны зургадугаар сард 50.000 ам.долларыг Филаделфиа мужийн хүүхдийн эмнэлэгт, мөн хэмжээний мөнгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд хандивлажээ. 

    Morgan Freeman

    Түүний киног үзэх дуртай маш олон хүн бий. Алдарт жүжигчин бодит амьдрал дээр ч киноныхоо дүрүүд шиг сайхан сэтгэлтэй жинхэнэ эр хүн. Тэрээр нийт 17 хандивийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, хандив өгч байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй