ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Адель: Алдар нэртэй байна гэдэг үнэндээ ”аймшигтай” зүйл

    Олон хит дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байсан дуучин Адель "25" нэртэй цомгийнхоо эхний болох ээлжит хит "Hello" дуугаараа эргэн ирсэн билээ. Түүний цомог арваннэгдүгээр сарын 20-нд худалдаанд гарах аж. 

    Саяхан тэрээр Rolling Stone​ сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарын нүүрийг чимэж, ярилцлага өгсөнийг танд сийрүүлэн хүргье. 

    Орчин үеийн хөгжим: Үнэндээ бол би поп хөгжмийн жагсаалтад өнөөдөр яг юу болж байгаа талаар мэдэхгүй байна. Бүр ойлгохчгүй байна. Би огт сонирхохгүй, хөгжмөөс холдсоноосоо хойш хөгжмийн жагсаалтт чартуудад анхаарал хандуулахаа больсон юм биш. Би зүгээр л Frank Ocean шиг дуучин дахиад гарч ирэх нь үү хэмээн тандаж суудаг юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэсрэлт хийчих аятайхан дуучин гарч ирэхгүй үнэхээр удаж байна.

    Нэр алдар: Хүмүүс намайг алдартай байх дургүй гэж боддог. Үгүй дээ, надад алдар нэртэй байх нь таалагддаг ч би үүнээс айдаг. Нэр алдар гэдэг бол нэгэн төрлийн мансууруулах бодис шиг, хүнийг улам татдаг зүйл. Би Amy Winehouse-ийг уналтынхаа үед явж байхад нь хараад, тэр цагаас хойш нэр алдраас айдаг болсон. Түүний амьдрал, эрүүл мэнд доройтож байхыг хүмүүс хараад дооглон тохуурхаж, бараг л хөгжилдөж байсан. Үнэхээр харамсалтай. Хэрэв хэн нэгэн түүний зургийг маш муухай байдалтай аваад надад үзүүлвэл би мэдээж харна. Хэрэв тэр зургийг би эсвэл өөр хэн нэгэн харахаас татгалзвал тэр зурагчны ажил үнэгүйдэж, тэр өөр нэгний зургийг авахаар хөөцөлдөж, харин энэ хооронд Amy-ийн нэр хүнд унана. Бодохоос харамсалтай бас аймшигтай. Гэхдээ шоу бизнессийн ертөнцийн нэг хэсэг юм даа. 

    Найз залуу, Simon Konecki: Тэр намайг маш их дэмжиж бас тусалдаг нь түүнийг үнэхээр гайхалтай залуу болгодог юм. Миний ажилдаа амжилттай байгаагийн шалтгаан энэ ч байж болох. Өмнөх найз залуу маань миний өндөр амжилтад жаахан таагүй ханддаг байсан. Тийм ч учраас бид салсан. 

    Гэрлэлт: Бид салаагүй, ер нь салж байгаагүй. Анх үерхэж эхэлсэн цагаасаа одоог хүртэл хамт байна. Зүгээр л бидэнд заавал гэрлэж, хуримлах хэрэгцээ гарахгүй байна. Бид хүүхэдтэй хосууд, хүүхэд минь хамгийн чухал холбоос. 

    Найз нөхдийн хүрээлэл: Миний нөхдийн хүрээлэл дандаа супермодель эмэгтэйчүүд байсан ч болоосой. Гэхдээ өөрсдийгөө тийм мэт хүлээн авдаг эмэгтэйчүүдийн тухай би ярьсан шүү. Би өөрийн гэсэн найз нөхдийн хүрээлэлтэй ч тэр минь бусад хүмүүсийнх шиг тийм сонирхолтой, анхаарал татам биш ээ. Харин Рианнатай найзлах боломж гарвал би түүнийг алдахгүй шүү. Тэр ёстой супер бүсгүй, тийм ээ? Би түүнд хайртай. 

    21 цомгийн амжилтын тухайд: Би амьдралынхаа удирдлагыг алдчих шиг л санагдаж билээ. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, чиний карьер хэдий чинээ нэр хүндтэй том байна, төдий чинээ амьдралын чинь хэмнэл үйл явдал хумигдмал болдог.... уйтгартай ч юм шиг. 

    Жирэмсэн байх үе: Миний бүх зүйл яг төлөвлөгөөний дагуу явагдсан. Яг л: За одоо энэ бүгдийг амжуулна, дараа нь хүүхэдтэй болно, гээд зурчихсан юм шиг. Гэхдээ жирэмсэн байх хугацаа үнэхээр сайхан. Яг хүүхдээ төрүүлэх үед харин бүх зүйлээс эмээдэг болчихдог юм билээ. 

    Түүний хүү, Angelo: Амьдрал надад ээж болох гайхамшигтай бэлгийг өгсөн учраас, хүүгээ төрүүлсэний дараа бүх зүйл сайхан болчих шиг л санагдаж байсан. Миний хүү биеэс минь гарсан гэж бодохоор л миний бүх зүйл надад таалагдаж эхэлсэн. Тэр бол энэ хорвоо дээр миний "үгүй" гэж хэлж чадахгүй ганц хүн. Бас тэр миний "босс". Хүмүүст ингэж хэлэхээр сонин санагддаг байх, яагаад гэвэл би ажил, амьдрал дээр бүх зүйлийн "босс" байж чаддаг хүн шүү дээ. 

    Поп дуучдыг хооронд нь харьцуулалт: Хүн бүр миний эсрэг, намайг шүүмжилж байгаасай гэж би хүсдэггүй. Бас сайхан бүсгүй болохын тулд хоёр эмэгтэйг хооронд нь харьцуулж жишсэний ялагч нь би байгаасай гэж бүр ч хүсдэггүй. Надад энэ бүхэн үнэхээр ядаргаатай санагддаг. 

    Түүний биеийн жин: Заримдаа би илүүдэл жингүй байсан бол ийм амжилттай байх байсан болов уу гэж боддог юм. Гэхдээ миний бие бол миний л бие шүү дээ. Бас би хүмүүст өөрсдийг нь сануулж, өөртөө итгэлтэй байхад нь тусалдаг гэж боддог. Би хүмүүсийг бүгд тарган бай гэж хэлээгүй шүү, зүгээр л эмэгтэй хүнийг өөгүй төгс гар хүрэхийн аргагүй үзэсгэлэн гоо байх ёстой мэт нийгэмд ойлгуулсан өнөө үед би арай өөр байх дуртай, хүмүүс намайг хараад өөрсдийгөө голдоггүй байгаасай гэж хүсдэг. 

    Ялгаварлан гадуурхалт: Би хүний эрхийг дээдэлдэг хүн. Бэлгийн чиг хандлага, хүсэл сонирхолоос үл хамааран хүмүүс эрх тэгш байх эрхтэй. 

    Гунигтай хөгжим, шинэ цомог: Хүмүүс намайг одоо аз жаргалтай байгаа учраас дахиад өнөөх гунигтай хайрын дуунуудаа хийж чадахгүй нь дээ гэж гонсойж байх шиг байна. Гэхдээ надад одоо дахиад гунигтай хайрын дуу хийвэл тун эмгэнэлтэй санагдах болно. Тийм учраас би дахиж тийм гунигтай, шархалсан дуу хийхгүй, жаахан өөрчлөлт гаргацгаая л даа?  

    Өмнөх цомгууд: Ямар нэг дуугаар чинь хүмүүс чамайг бүгд танидаг болно гэдэг уран бүтээлч болж эхэлж буй хүмүүсийн хувьд "мөрөөдөл". Ерөнхийдөө олон нийтийн хувьд чиний дуу чанартай учраас амжилт олдог юм биш, харин чиний дуу тэдний амьдралтай нийцэж, дурсамжийг нь сэдрээдэг учраас чамайг сонгож сонсож, дууг чинь хит болгодог. Хүмүүс хөгжмийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг гэдгийг уран бүтээлчид ойлгох хэрэгтэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй