Загварын ертөнцийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн халуухан шоу болох Victoria`s Secret уржигдар АНУ-ын Нью-Иорк хотноо болж өндөрлөлөө. Гэхдээ арванхоёрдугаар сарын 8-нд шоу дэлхий нийтээр, албан ёсоор цацагдах юм. Энэ жил нийт 47 модель Викториа Секретийн тайзнаа алхсан байна.
Маш олон шинэ халуухан сахиусан тэнгэрүүдээр буурь сэлгэсэн энэ жилийн шоунд Weekend, Selena Gomez нарын залуу уран бүтээлчид оролцжээ.
Шоуг 26 настай, зургаа дахь жилдээ Victoria`s Secret-д оролцож буй модель Бехати Принслүү нээсэн юм.
Энэ жил хоёр сая ам.долларын үнэтэй Fantasy Bra буюу үнэт эрдэнэсээр урласан дотуур хувцсыг супермодель Lily Aldridge өмсөж тайзан дээр алхсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт