Харилцаа холбооны хамгийн хүчирхэг хэрэгсэл цахим ертөнц болоод буй орчин үед цахим ертөнцийг үзэн яддаг, огт хэрэглэдэггүй, хэрэглэхийг ч хүсдэггүй хэд хэдэн олны танил хүмүүс байдаг.
1. Ashley Olsen- Твиттер хэрэглэдэг болно гэж бодохоос цухал төрдөг
2. Emma Stone- Хүмүүс Инстаграм ч юмуу, бусад цахим хэрэгслүүдээр өөрсдийнхөө амьдралыг арай дээр харагдуулах гэж маш их хичээж байгаа нь инээдтэй санагддаг
3. Jennifer Lawrence- Би хэзээ ч Твиттер хэрэглэдэг болохгүй. Би ер нь орчин үеийн техник хэрэгсэлтэй харилцахдаа тийм ч сайн биш. Тийм учраас Твиттер ашиглана гэдэг миний хувьд хэзээ ч бүтэхгүй юм шиг санагддаг.
4. Kristen Stewart- Твиттерээр өдөр бүр л миний тухай ямар нэг зүйлс яригддаг. Заримдаа хүмүүс "Өө бурхан минь, би яг одоо Кристен Стьюартын дэргэд бууж байна" гээд жиргэчихсэн байх нь ч бий. Утастайгаа бүр наалдчихсан хүмүүсийг хараад "Наад хараал идсэн гар утаснаасаа салаад орчин тойрноо мэдэр л дээ" гэж хэлээд утсыг нь булааж аваад шидчихмээр санагддаг. Ийм байдалд би үнэхээр цухалддаг. Цахим ертөнц яг л хэн нэгний ертөнц, хувийн амьдрал руу ямар ч зөвшөөрөл, хүндэтгэлгүйгээр дайран орж байгаа мэт санагддаг. Камер бариад л хэний ч зургийг хамаагүй авдаг, Твиттер аккаунт нээгээд л хэний ч, юуны ч тухай хамаагүй жиргэдэг ийм байдал үнэхээр их газар аваад буй нь надад таалагддаггүй.
5. Kate Winslet- Цахим ертөнц өнөөдөр залуу охидын өөртөө итгэх итгэлд маш их нөлөөлж, бусад хүмүүст л таалагдахын тулд амьдардаг нийгмийг бүтээж байна. Үүний уршиг нь юу гээч? Турах хүслэн, буруу хооллолт гэх мэт. Энэ бүхэн миний цусыг царцаах шиг л болдог. Тийм ч учраас манай гэрт нэг ч хүн сошиал медиа хэрэглэдэггүй.
6. Jennifer Aniston- Залуус, бага насны хүүхдүүд хоорондоо чин сэтгэлээсээ ярилцах нь тун ховордсон байна. Нэг удаа би найзтайгаа, бас түүний 9 болон 12 настай ямар ч ухаалаг утас хэрэглэдэггүй хоёр хүүхэдтэй нь уулзсан юм. Тэдний хоорондын харилцаа ямар хөгжилтэй, сонирхолтой байсан гэж санана! Бүхэл өдрийг утаснаасаа салахгүй өнгөрөөж байгаа хүүхдүүд намайг үнэхээр гунигтай болгодог.
7. Drew Barrymore- Би энэ ил задгай, хурдан өөрчлөгддөг, дүүрэн худал үнэн мэдээлэлтэй, хувийн аюулгүй байдал, орон зай гэж байхгүй ертөнцөд дургүй.
8. Daniel Radcliffe- Би Твиттер, Фейсбүүк алийг нь ч ашигладаггүй. Энэ нь миний амьдралыг илүү амар тайван болгодог.
9. Scarlett Johansson- Би маш идэвхитэй Твиттер ашигладаг хэд хэдэн жүжигчдийг мэднэ. Тэд үүнийгээ өөрсөддөө аль болох ашигтай байдлаар л хэрэглэдэг байх л даа. Гэхдээ тэднийг миний амьдралд л аль болох битгий оролцоосой гэж хүсдэг. Хүмүүс цахим ертөнцөөр миний тухай хэр бага ярина, төдий чинээгээр би амар тайван байх болно.
10. Julia Roberts- Цахим ертөнц яг л хөвсгөр чихэр шиг. Эхлээд чамд гоё харагдана, дотор нь ормоор санагдана, гэхдээ тун хурдан дуусч, чи чихэрлэг, наалдамхай гартай үлдэнэ. Эгшин зуур л үргэлжлэх, харагдаж байгаа шигээ биш мөч.
11. Adele- Цахим ертөнцөд орох амархан, харин хол байх хэцүү. Ихэнх хүмүүс амархан бөгөөд сонирхолтой учраас нь цахим ертөнцөд нэгддэг байх, харин би тэгж чаддаггүй. Тийм зүйл дунд байх надад зүгээр л маш муухай, тухгүй санагддаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт