ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дутуу төрсөн зоргол уу харь гарагийн амьтан уу?

    АНУ-д нэгэн айлын хашаанаас зураг дээрх үл мэдэгдэх сонин амьтан олджээ. Интернет  хэрэглэгчид энэхүү гүйцэт бойжоогүй амьтан чухам юу болох талаар урт хэлэлцүүлэг өрнүүлж байна. “Харь гарагийн амьтан”, “Нүүргүй” амьтан зэргээр олон нэр өгч байгаа ч ерөнхийдөө аль нэг амьтны дутуу бойжсон төл гэдэгт санал нэгджээ. Калифорн мужийн иргэн Жианна Пепонис “Би ийм зураг нийтлэхийг хүссэнгүй. Гэхдээ яг ямар амьтан гэдгийг бодоод олохгүй байна” гэж энэхүү зургийг Фэйсбүүкт хуваалцсан байна. Урд шөнө 11 цаг 30 минутын үед хашгирах дуу сонсоод гарч хартал энэ байж байсан. Намайг олоход аль хэдийн үхсэн байсан гэж Жианна мөн бичжээ.  Энэ зургийг харсан бас нэг интернет хэрэглэгч “Энэ бол бугын зоргол. Биеийн талыг нь амьтан идсэн бололтой” гэжээ. Бугын зоргол гэдэгт өөр олон хүн санал нэг байгаа бөгөөд “Туурайтан амьтад айж цочсон үедээ хээл хаядаг” гэсэн тайлбар ч гарсан байна. 

    Б.Агай

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй