Олон ахтай эрэгтэйчүүд ижил хүйстэн байх магадлал өндөртэй. Тухайн эрэгтэй дүүгийн хувьд ахын тоо нэмэгдэх тусам эрэгтэй хүнд татагдах багадлал бага хэмжээгээр нэмэгддэг аж. Энэхүү харилцан хамаарлыг анх анзаарсан эрдэмтдийн нэг болох Канад улсын Брок их сургуулийн профессор Тони Богаерт “Эрэгтэй хүүхэд бүр эхийнхээ савыг ямар нэг байдлаар өөрчилдөг. Эрдэмтэд бид эхийн дархлалын хариу үйлдлээс улбаалж ийм үр дагавар гардаг гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.
Эрэгтэй хүүхэд ураг байхдаа буюу жирэмсний маш эрт үед эхийнхээ саван дотор тодорхой төрлийн уураг ялгаруулж байдаг. Энэ уургийн тусламжтайгаар эр бэлэг эрхтэн үүсдэг. Энэхүү үйл явцын дараа эхийн бие махбодь хариу болгож өөр төрлийн уураг буюу эсрэг бие ялгаруулна. Энэ нь байгалийн үйл явц бөгөөд эх ургийн аль алинд нь аюулгүй. Гэхдээ дахин жирэмсэлж, эрэгтэй хүүхэд тээх үед эхийн биеэс ялгардаг эсрэг биес нь илүү хурдан үүсдэг аж. Үүний үр дүнд олон ахтай эрэгтэй дүүгийн хувьд эхийн биеэс ялгарах эсрэг биед ах нараасаа нэлээд эрт өртдөг гэсэн үг юм. Профессор Богаерт энэ л дархлалын хариу үйлдэл олон ахтай эрэгтэй хүн ижил хүйстэн болоход нөлөөлдөг гэж үзэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт