ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр 13, 15 цагаас ”Үтрээний хүүрнэл” дэлгэцнээ

    ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ДЭЛХИЙ ДАХИНЫ V-DAY ХӨДӨЛГӨӨНД ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨХ ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮД ТББ НЭГДЭЖ “THE VAGINA MONOLOGUES” буюу “ҮТРЭЭНИЙ ХҮҮРНЭЛ” БҮТЭЭЛИЙГ МОНГОЛД 4 ДЭХ ЖИЛДЭЭ ДЭЛГЭЦЭЭР ТОЛИЛУУЛАХ ГЭЖ БАЙНА.

    Энэ удаа жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хүргэж байгаа бөгөөд 2011-2013 тоглогдсон жүжгүүдийн хамгийн шилдэг, онцлог үзүүлбэрүүдийн цомгыг дэлгэцийн хэлбэрээр тольдох юм. Дэлхийд алдартай энэ жүжгийг өнөөдөр буюу 11-р сарын 07-нд 13:00-14:30 цагт, 15:00-16:30 цагт IT Park буюу Мэдээлэл Технологийн үндэсний Паркын үзвэрийн танхимд үзэх боломжтой.
    Энэ жүжгийн тасалбарын орлогыг Эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, оролцооны талаарх хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага зохион байгуулахад зориулдаг билээ.

    Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ нь 2011, 2012, 2013 онд Монголд V-Day аяны хүрээнд Үтрээний хүүрнэл хандивын бүтээлийг толилуулж нийт 26.882.465 төгрөгийн орлого олж Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЛГБТ төв, V-Day аяны уриалгын дагуу байгалийн гамшигт өртсөн Гайти улсын эмэгтэйчүүдэд болон ӨТЗЭ ТББ хүчирхийллийн эсрэг аян өрнүүлэхэд хандивласан билээ.

    Үтрээний Хүүрнэл гэж юу вэ?

    Зохиолч Ийв Энслерийн Үтрээний Хүүрнэл бүтээл нь эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг.

    Зохиолч Eve Ensler-ийн The Vagina Monologues бүтээл нь “The New York Times” сэтгүүлээс “хөгжилтэй” бөгөөд “зүрх шимшрүүлэм”, “Daily News” сониноос “оюунлаг” бөгөөд “эрэлхэг зоригтой” хэмээн өргөмжлөгдсөн юм.

    Энэ бүтээлд сайн дурын хүмүүс тоглодог бөгөөд энэхүү хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжин Jessica Alba, Charlize Theron, Oprah Winfrey, Jennifer Hudson, Salma Hayek, Cate Blanchett, Whoopi Goldberg, Jane Fonda, Calista Flockhart, Winona Ryder, Alanis Morissette, Rosario Dawson, Kerry Washington, Faith Hill зэрэг дуучин, жүжигчин, хөтлөгч гээд олон алдартай эмэгтэйчүүд оролцон тоглосон бөгөөд жилээс жилд энэ үйл ажиллагааг дэмжих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

    The Vagina Monologues жүжиг нь V-Өдөр хөдөлгөөний хүрээнд зохион байгууллагддаг бөгөөд энэхүү хөдөлгөөн нь 15 жилийн туршид дэлхий даяар 150 гаруй улс оронд зохион байгуулагдаж хүчирихийлэлтэй тэмцэхэд зориулан нийт 90 сая ам.долларын хөрөнгө босгож 300 гаруй сая хүнд хүрч чадсан.

    V-Day нь хүчингийн гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, бие махбодийн хүчирхийлэл, эм бэлэг эрхтнийг зэрэмдэглэх ёс зэрэг охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох дэлхий дахины, идэвхтэй, ашгийн бус хөдөлгөөн юм.

    V-Day нь олон нийтэд мэдээлэл түгээж, хөрөнгө босгон, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа өрнүүлдэг байгууллагуудын урам зоригийг сэргээх бүтээлч арга хэмжээг сурталчилдаг.

    V-Day-ийн ‘V’ үсэг нь Victory буюу Ялалт, Valentine буюу Валентин/Хайр, Vagina буюу Үтрээ гэсэн үгсийг төлөөлдөг.

    V-Өдөр хөдөлгөөний нэрийн өмнөөс “Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” клуб нь Монголд The Vagina Monologues хэмээх энэхүү хандивын бүтээлийг толилуулах албан ёсны эрхийг авсан төдийгүй V-Өдөр дэлхий нийтийн хөдөлгөөний нэг хэсэг болж байгааг мэдэгдэхэд таатай байна.
    9901-9993, 9990-9832


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй