Хурим хэмээх үйл явдал нь хосууд хайр сэтгэлээ холбож, насан туршдаа хамтдаа байна гэдгээ бие биедээ амладаг хамгийн гэгээлэг, сэтгэл хөдлөм үйл явдлын нэг яахын аргагүй мөн билээ.
Түүхэн дэх хамгийн гайхалтай хуримыг хийсэн оддын гайхалтай хуримын талаар танд хүргэж байна
1. Priscilla Ann Beaulieu ба Elvis Presley
Хосууд танилцсанаасаа хойш найман жилийн дараа хуримаа хийсэн юм. Элвис 24 настай, цэргийн алба хааж байх үед ирээдүйн гэргий нь түүний цэргийн хуарангийн ойролцоо амьдардаг 14 настай жаахан охин байжээ. Тэд танилцан үерхдэг болсон ч Прицилла насанд хүрээгүй байсан учир тэд маш хатуу дүрмийн дагуу үерхдэг байв.
Хуримынхаа даашинзны загварын Прицилла өөрөө гаргасан бөгөөд энэхүү гайхалтай хурим Лас Вегас хотноо болж өндөрлөжээ.
2. Kate Moss ба Jamie Hince
Кейт Мосс нөхөр Жеймигийнхээ зургийг хамгийн анх хараад ямар дажгүй залуу вэ хэмээн бодсон гэдэг. Тэднийг нэгэн найз нь танилцуулсан бөгөөд танилцсанаасаа хойш бүтэн дөрвөн өдөр бие биенээсээ огт салалгүй хамт байж, удалгүй Тайланд руу хамтдаа аялан, Тайландад амарч байх үедээ Жейми түүнд гэрлэх санал тавьжээ. Ийнхүү Кейт зөвшөөрч тэд 2011 оны долдугаар сарын нэгэнд хуримын ёслолоо хийсэн билээ. Кейтийн хуримын даашинз зууны шилдэг даашинзны тоонд ордог бөгөөд дотны найз дезайнер John Galliano загварыг нь гаргажээ.
3. Yoko Ono ба John Lennon
Жонн Леннон анхны эхнэр Синтиагаас гэрлэлтээ цуцлуулаад тун удалгүй 1969 оны гуравдугаар сарын 20-нд Иоко Онотой Гибралтар арал дээр хуримаа хийсэн юм. Тэдний энэхүү хуримд зориулж Бийтлзийнхэн "The Ballad of John and Yoko" гэсэн дуу хүртэл гаргаж байв.
Оно хуримынхаа үеэр өөрийн нэрийн хуудас болсон өвдөг хүрсэн цав цагаан оймс, цагаан богино юбка, цагаан малгай болон том нарны шилээр гангарсан байв. Хуримынхаа дараа тэд алдарт “Bed-In for Peace” хэмээх Амстердам хотын Хилтон зочид буудлын орон дотор бүтэн долоо хоног энх тайвны аян зарлаж бал сараа тэмдэглэсэн юм.
4. Kim Kardashian ба Kanye West
Тэдний хувьд бүх зүйлс нилээд хурдан өрнөсөн. Тэд 2012 оноос эхлэн болзож, 2013 оны зургаан сард охиноо өлгийдөн авч, 2013 оны аравдугаар сард сүй тавьж, 2014 оны тавдугаар сард хуримаа хийсэн юм. Гэхдээ тэд танилцаад есөн жил болсны дараа гэрлэсэн юм.
"Би үргэлж түүний дэргэд байхыг мөрөөддөг байсан" хэмээн Кени удаа дараа хэлж байжээ. Хос залуус Италид хуримласан бөгөөд сүйт бүсгүй Givenchy брендийн даашинзаар гоёсон байв.
5. Marilyn Monroe ба Joe DiMaggio
1952 онд тамирчин Жое нэгэн найзаасаа Монротой хамт оройн хоол идэх болзоо зохион байгуулахыг хүссэнээр тэд анх танилцжээ.
1954 онд болсон тэдний хурим зөвхөн танилуудаараа хүрээлүүлсэн, цомхон, чимээгүй болж байсан ч Сан Франциско хотын төв танхимд хүрэлцэн ирэх үед нь сэтгүүлчид тэднийг бүчин авав. Монро энэ үед улиг болсон цагаан даашинзнаас татгалзан, үслэг хүрэм өмссөн байв.
6. Gisele Bündchen ба Tom Brady
Тэднийг найзууд нь 2006 онд танилцуулж 2008 онд сүй тавьсан юм. Хуримын үйл ажиллагаа хэд хэдэн хэсгээс бүрдсэн бөгөөд бүгд "төгс" үнэлгээтэй болжээ. Тэд Санта Моникад зөвхөн гэр бүлийн хүрээнд анх хуримласан бөгөөд үүний дараа Нью Иорк хотод Бреди өөрийн гэртээ зочдод хоол хийж өгөв. Үүнээс хоёр сарын дараа тэд Жизеллийн Коста Риза дахь эдлэн газар арай том хүрээллийг хамруулан дахин хуримын ёслолоо хийжээ.
"Том яг надад тохирох залуу. Тэр миний итгэдэг бас хүсдэг зүйлсэд итгэдэг" хэмээн Жизелль ярьсан байна.
7. Amal Alamuddin ба George Clooney
2014 оны есдүгээр сарын 27-нд болсон тэдний хуримын зар дэлхий нийтээр нэг тархсан ч, хуримын үйл ажиллагаа Италийн Венеци хотод тун нууцхан болсон юм. Сүйт бүсгүй Амал Oscar de la Renta-ийн даашинзаар гангарсан байна.
8. Chrissy Teigen ба John Legend
Хосууд 2007 онд Жонн Лежендийн клипний зураг авалтын үеэр танилцжээ. Ийнхүү тэд болзож эхлэн 2011 оны арванхоёрдугаар сард Жонн эхнэртээ гэрлэх санал тавьжээ. Загвар өмсөгч Кристи хуримынхаа үеэр гурван удаа гайхалтай даашинзаа сольж өмссөн билээ.
9. Bianca Pérez Morena de Macias ба Mick Jagger
Сүйт бүсгүй Бианка хэдий "Бидний гэрлэлт хуримынхаа өдөр л дуусгавар болсон" хэмээн хожим ярьсан байдаг ч 1971 онд болсон алдарт рокер Мик Жаггер болон Бианка нарын хурим тухайн үедээ л шуугиан тариад байсан юм. Мик энэ үед ногоон өнгийн хослолтой харин сүйт бүсгүй нь Yves Saint Laurent брендийн даруухан цагаан хослолоор гоёсон байв. Тэд хуримаасаа хойш таван сарын дараа хүүтэй болсон бөгөөд 1978 онд хоёр тийш болжээ.
10. Elizabeth Taylor ба Conrad “Nicky” Hilton, Jr.
1950 оны тавдугаар сард болсон тэдний хурим Элизабетийн хувьд анхы хурим байв. Элизабет долоон удаа гэрлэсэн зартай сүйт бүсгүй билээ. Тэдний хуримын хүлээн авалтад нийт 700 зочин ирсэн, нижгэр хурим болж өнгөрсөн түүхтэй.
11. Dita Von Teese ба Marilyn Manson
Тэдний хурим болох цуурхал тарах үед нэг л зүйл анхнаасаа тодорхой байв. Тэднийг бусдаас тэс өөр хурим хийнэ хэмээн олон хүн итгэж байсан нь ч ёсоор болж тэд үнэхээр содон хэрнээ тансаг хуримыг хийсэн юм. Хуримын ёслол 2005 оны арваннэгдүгээр сарын 28-нд Лос Анжелас хотод болсон бөгөөд хэд хоногийн дараа тэд Ирланд улсад хүлээн авалт хийв. Үзэсгэлэнт Дита хуримынхаа үеэр Moschino, Stephen Jones, Dior брендүүдийн даашинзыг сольж өмссөн ч Vivienne Westwood-ийн урласан 17 метр урт торгон даашинз нь маш алдартай болсон юм.
12. Audrey Hepburn ба Mel Ferrer
Тэдний хурим 1954 оны есдүгээр сарын 25-нд болсон бөгөөд хосууд нэгэн үдэшлэг дээр танилцан тэр өдрөөс яг нэг жилийн дараа гэрлэлтээ батлуулсан юм. Одри хуримынхаа ёслолын үеэр Pierre Balmain-ий урласан гоёмсог цагаан даашинзаар гоёсон билээ. Тэд 1960 онд нэг хүүхэдтэй болсон ч 1968 онд гэрлэлтээ цуцлуулсан.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт