Канадын ерөнхий сайд өөрийнх тэнхим буюу засгийн газраа гишүүдийнх 50 хувь нь эмэгтэй байхаар байгуулжээ. Энэ эрс шийдвэрээ тэрээр зүгээр л "энэ бол 2015 он" гэж тайлбарласан байна. Канад улсын Засгийн газрын тэргүүний энэхүү үйлдлийг олон улсын зүгээс сайшаалтай хүлээн авч байна. Канад улс нь хамгийн анхны эмэгтэй төлөөлөгч ихтэй засгийн газартай улс биш юм. Эмэгтэй хууль тогтоогч олонтой улс орнуудад боловсрол, ажиллах хүчний оролцоо, цалингийн нэмэгдэл зэрэг асуудлууд сайжирдаг туршлага бий. Доор дурдсан улсуудын засгийн газар, парламентын 50-аас багагүй хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. /Манай улсын хувьд ердөө 10 гаруй хувь/
Улс төрд эмэгтэй хүн яагаад олон орох ёстой вэ гэсэн асуултын хариуг доорх улсууд тод томруунаар батлан харуулжээ.
Шведийн засгийн газрын 52 хувь, парламентийн 43 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Швед нь эмэгтэй ажилчдын диваажингийн жишээ гэдгийг нэг их гайхах хэрэггүй. Эмэгтэйчүүд улс төрд дийлэнх болсноор гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эрх ашиг тэнцвэржиж, орлого нэмэгдэн, ажилтай эмэгтэйчүүдийн хувиар европт тэргүүлэн, хүүхдийн эндэгдэлээр багатай гэсэн ангилал Швед улс бараг л нэгт орж байна. Тус улсад эцэг эхчүүд нийлээд 16 сарын цалинтай чөлөө авдаг тухай бид мэдээлж байсан. нэг жил дөрвөн сарын энэ чөлөөний 13 сар нь орлогын 80 хувьтай тэнцэх цалинтай чөлөө бол үлдсэн цалинг улсаас тогтоосон хэмжээгээр олгодог байна.
Төв Африкт орших энэ улсын парламентийн 64 хувь нь эмэгтэйчүүд. Гэхдээ энэ нь их онцгүй шалтгаантай. Руандад 1994 онд болсон Хуту, Туци бүлгүүдийн сөргөлдөөнөөс үүдэлтэй аллагад /геноцид/ олон мянган /800 мянгаас нэг сая/ эрэгтэйчүүд өртөн амь насаа алдсан тул улсын хүн амын 70 хувийг эмэгтэйчүүд эзлэх болжээ. Аллагаас өмнө парламентад нь ердөө 10-15 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Хэдийгээр аймшигтай явдал болсон ч гэсэн эмэгтэйчүүд парламентад ихээр орж ирсэнээр хуулинд өөрчлөлт орж эмэгтэй хүн банкинд данс нээх, газар эзэмших эрхтэй болсон байна. Улс төрийн аль ч шатанд 30-аас багагүй хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, тэдний төлөө зөвхөн эмэгтэйчүүд саналаа өгөх ёстой гэсэн хууль хүртэл баталжээ. Ингэснээр хүүхдийн эндэгдэл хамгийн багатай Сахарын Африкийн улс орнуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, ажиллах хүчний 87 хувь нь эмэгтэйчүүд болжээ.
Финландад үргэлж л эмэгтэйчүүд тэргүүлсээр ирсэн. Хамгийн олон эмэгтэй парламентийн гишүүд сонгогдсон улсуудын нэг юм. Финландын дэвшилтэт засгийн газрын амжилтыг эмэгтэй гишүүдээс нь салгаж ойлгох хэцүү. Гэсэн ч бас эмэгтэйчүүдээс шууд хамааралтай гэх нь харьцангуй ойлголт юм.
Финландын засгийн газрын 62 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд боловсролын тогтолцоог шинэ алтан түвшинд хүргэж чадсан. Оюутнууд нь шинжлэх ухааны бүхий л салбарт АНУ, Англи, ОХУ-ын оюутнуудыг хол орхид гэдгийг PISA олон улсын стандарт шалгалтаас харж болно. Энэ үзүүлэлт одоог хүртэл өсөн дэвжсээр байгаа юм. Сонирхуулахад Финландын сургуулиуд шалгалт бараг авдаггүй. Гэрийн даалгаварт онцгой анхаарч, багшид өндөр цалин өгч, бүх хүүхдүүд нь улсын сургуульд явдаг.
Финланд улс нь амьдрахад хамгийн таатай улсаар шалгарч, өндөр боловсролтой, өндөр цалинтай /ялангуяа хүүхэд асрагч/, жирэмсний амралт урт байдаг. Энэ бүгдийг эмэгтэй улс төрчтэй холбож үздэг.
Дэлхийн дахинд улс төрчдийн 22 хувь нь эмэгтэй, 37 улсын ердөө 10 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хэрэв эмэгтэй улс төрчид олон болвол улсад ямар ашигтай байх талаар Канадын ерөнхий сайдын жишээнээс харж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт