Алдарт жүжигчин Жорж Клуни, түүний эхнэр Амал Клуни нар гэр бүлээ тэлэх болжээ. Жорж Клуни энэ жил 54 настай бол үзэсгэлэнт эхнэр нь 37 нас хүрч байна. Бүсгүй хүн 37-ныхоо жил дээр хүүхэд төрүүлбэл эрүүл мэндэд тустай гэсэн итгэл үнэмшил ч байдаг билээ. Ямартай ч энэ тухай алдарт хос албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч тэдний ойрын эх сурвалж нууцыг дэлгэжээ. Жорж Клуни нэр нөлөө бүхий хуульч гэргийдээ “Өөрийгөө нэн тэргүүнд тавьж, стресс бухимдалтай тэмцэх”-ийг зөвлөж байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй жирэмсний бүхий л хугацаанд эхнэрээ зөв хооллохын тулд хүнс, тэжээлийн мэргэжилтэнд хөлсөлж авсан байна. Мөн ажлаар хол явсан үедээ Жорж Клуни эхнэртэй хоол захиалж өгдөг байна. Амал Клунигийн хувьд согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах амлалтыг нөхөртөө өгчээ. Ямартай ч “Би хэзээ ч хүнтэй гэрлэж хүүхэдтэй болохгүй” гэж хэвлэлд олонтаа ам алдаж байсан жүжигчин Жорж Клунийн хувьд ийнхүү шинэ амьдрал эхэлж байна.
Энэхүү мэдээлэл баттай эсэх нь одоогоор эргэлзээтэй бөгөөд Амал Клуни яг сарын өмнө ийм дүр төрхтэйгөөр хэвлэлийн дуранд өртсөн билээ. Жүжигчин Жорж Клунигийн гэргий 4200 фунтын хүрмээр гоёлоо
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт