ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Анжелина Жоли Брэд Питт нар хэрхэн гэрлэсэн бэ?

    Дэлхийн хамгийн сайхан хос, хамгийн нөлөө бүхий хос, хамгийн царайлаг хос, хамгийн олон хүүхэдтэй хос, хамгийн нэр хүндтэй хос, хамгийн дуулиантай хос, хамгийн өгөөмөр хос, хамгийн өндөр орлоготой хос зэрэг олон тодотголыг Брэд Пит, Анжелина Жоли нар зүүдэг билээ.


    Тэгвэл алдарт хосын хамтран ажилласан бас нэгэн шинэ уран бүтээл кино сонирхогчдын хүртээл болох гэж байна. 1970-аад онд Франц улсад үйл явдал нь өрнөх By The Sea киног бүтээх үеэр гэр бүлийн хоёр олон зүйл дээр санал зөрөлджээ. Үүгээр зогсохгүй тус кинонд Анжелина усны онгоцонд нүцгэн хэвтэж зургаа авахуулсан байна. Хөхний мэс засалд орсон эмэгтэй жүжигчний хувьд энэ хэсгийн зураг үнэхээр хэцүү байжээ. By The Sea киногоо сурталчлахаар Нью-Йорк Таймс сонинд ярилцлага өгөхдөө Анжелина киноны үйл явцаас гадна Брэдтэй хэрхэн албан ёсны гэр бүл болсон тухайгаа дэлгэсэн байна.


    “Хурим Франц улсад болсон ч Калифорн мужид бид албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нэг өдөр би эвлүүлгийн өрөөнд, Брэд ч бас ажлынхаа өрөөнд байж байлаа. Гэтэл туслах маань ирээд хэдэн цаасан дээр гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж бид хоёрыг нэг өрөөнд дуудав. Тун удалгүй “Май энэ та хоёрын батлах” гэх нь тэр. Тэгээд ч болоогүй шүүгч гадаа хүлээж байгаа гэх нь тэр. Шүүгч ч орж ирлээ. Сэтгэл татам сайхан залуу байв. Гэтэл Брэд “Бид хоёр ядаж босох уу” гэж асуухад шүүгч “Хэрэггүй” гэж хариуллаа. Ингэж л бид албан ёсоор гэр бүл болсноо ойлгосон юм. Байж болох хамгийн даруу  ёслол байгаа биз?” гэжээ.

    Ийнхүү улсдаа гэр бүл хэмээх нэгэн шинэ данс нэмсэн ч алдарт хос тус тусын ажилдаа буюу киноны зураг авалтдаа шуурхайлан оржээ. Анжелина киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, Брэд кинонд тоглосон юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй