ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Адельд Playboy-д нүцгэлэх санал байнга ирдэг

    Оскарын шагналт дуучин Адель олон жилийн дараа дахин цомог гаргаж олны анхаарлын төвд ирээд байна. Тэрээр хөгжим сонирхогчдын хамгийн их захиалдаг Rolling Stones сэтгүүлд ярилцлага өгч, нүүр хуудсанд нь заларчээ. Адель энэ үеэр тамхи татах муу зуршлаасаа бүр мөсөн салснаа бахархалтайгаар мэдэгдсэн байна. Мөн согтууруулах ундааны хэрэглээгээ их хэмжээгээр бууруулж, долоо хоногт нэг удаа хэрэглэх болжэээ.

    Үүний зэрэгцээ ярилцлагын үеэр өөрийг нь байнга шахуу бухимдуулдаг нэг сэдвийг хөндсөн нь нүцгэн зургаа авахуулах. Түүнийг Playboy сэтгүүл нүцгэн зургаа авахуулаач гэж байнга утасддаг аж. “Надаас үнэхээр олон удаа асуудаг. Эмэгтэй хүн болохоор асуугаад байдаг юм болов уу? Эсвэл намайг бүдүүн болохоор тэр үү? Үнэхээр сонин” гэж Адель нэмж хэлжээ.

    Би гуалиг бүсгүй байсан бол Playboy-д зургаа авахуулах байсан болов уу? Үгүй л байх, учир нь миний бие минийх шүү дээ.

    Миний дуучны амжилт бол миний амьдрал биш, сонирхол төдий. Хүмүүс намайг алдартай байхыг үзэн яддаг гэж боддог. Үгүй ээ би дуртай. Гэхдээ алдартай байхаас айдаг. Маш хортой зүйл шүү дээ, хүмүүс уруу татагдах нь амархан байдаг.

    Энэ жил 27 настай дуучин Адель 41 настай Саймон Конеки нар нэг хүүтэй. Олон хүн хайртай дуучнаа албан ёсоор гэр бүл болоосой, хуримын даашинз өмсөөсэй гэж хүсдэг. Энэ талаар Адель “Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Хүүхэд бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундах маш том хариуцлага, бас амлалт. Тиймээс заавал гэрлэх шаардлагагүй” гэжээ. Мөн энэ сарын 20-нд худалдаанд гарах “25” цомгийнхоо талаар “Хэрэв би хүүгээ төрүүлээгүй бол цомог гаргах талаар бодохгүй байсан. Энэ бүхнийг хүүгийнхээ төлөө хийсэн” гэжээ. “25” цомгийн Hello хэмээх шинэ дуу гарсан даруйдаа л биллбоардад тэргүүлж эхэлсэн нь хөгжим сонирхогчид энэ олон жилд Аделийг хүлээж байсны хамгийн том баталгаа биз ээ. Адель Rolling Stones сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа төгсгөлд үргэлж дэмжлэг үзүүлдэг шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй