ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ким Кардашяны дүү 20 насныхаа төрсөн өдрөөр Викториа Секретэд ажиллах урилга авлаа

    Алдарт Кардашяныхны бага дүү, Кендалл Женнер өчигдөр 20 насныхаа төрсөн өдрийг Лос Анжелас хотын нэгэн шөнийн клубт алдартай дуучин, загвар өмсөгч найз нөхөд, Ким Кардашян, Кени Уэст гэх мэт ах эгч нартайгаа хамт нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.

    Гэхдээ түүний төрсөн өдрийн хамгийн том бэлэг нь түүний мөрөөдөл биелсэн явдал байсан юм. Тэрээр өчигдөр буюу төрсөн өдрийнхөө үеэр энэ оны 12-р сард болох цоо шинэ "Victorias Secret"-ийн загвар өмсөгчдийн нэг болох боллоо гэж сэтгэл догдлонгуй бусаддаа хэлсэн ажээ. Мөн саяхан түүний хамгийн дотны найзуудын нэг загвар өмсөгч Жижи Хажид Victoria`s Secret-ийн шинэхэн сахиусан тэнгэр болох нь  тодорхой болсон билээ.  

    Ингээд шинэхэн, халуухан сахиусан тэнгэрийнхээ талаар танд товчхон танилцуулъя. Кендалл Женнер 1995 оны11-р сарын 3-нд АНУ-ын Лос Анжелас хотод Крис Кардашян, Брюс Женнер буюу өдгөө хүйсээ солиулан Кейтлин болсон Олимпийн аварга Кейтлин Женнер нарын охин болон мэндэлжээ. 

    Түүний ээж Крис бол Ким Кардашян, Кортни, Клое, Роб нарын ээж гэдгийг та бүхэн мэдэх байх. Крис 1992 онд Брюс Женнертэй гэрлэн хоёр охинтой болсны том нь Кендалл бөгөөд харин бага нь Кайли Женнер юм. 

    Кендалл гэр бүлийнхэнийхээ хамт "Keeping up with the Kardashians" реалити шоунд оролцдог байсан ч 2014 онд Vogue сэтгүүл түүнийг өсөх ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн нэрлэснээс хойш тэр шоунд оролцохоо больж, бүх анхаарлаа өөрийн карьерийг өсгөхөд хандуулан ажиллаж эхэлсэн юм. 

    Тэр 14 настайгаасаа буюу 2009 оноос хамгийн анх Forever 21 брендийн нүүр царай болж загвар өмсөх гараагаа эхлүүлсэн. Үүний дараа тэр Индонезийн Marie Claire сэтгүүлийн нүүрийг чимж, өдгөө Chanel, Givenchy, Balmain, Vera Wang, Fendi,  Oscar de la Renta гэх мэт дэлхийн нэр хүндтэй бүхий л брендүүдтэй хамтран ажиллажээ. 

    2014 оны 11-р сард тэр өөрийн цахим хаягаар Estee Lauder брендийн нүүр царайгаар тодорсоноо зарласан бөгөөд үүний дараа тус компаний Инстаграм хаяг гуравхан хоногийн дотор 50.000 шинэ дагагчтай болжээ. Мөн тэрээр Фейсбүүк болон Инстаграмын хамгийн олон дагагчтай загвар өмсөгч, 2014 оны хамгийн их Google-д нэр нь хайгдсан моделиор тус тус шалгарсан байна. 

    Хэдий Кардашяны гэр бүлийнхэнд олон нийт тийм ч таатай ханддаггүй ч Кендалл бусдаасаа тэс өөр. Түүнд хүмүүс үнэхээр их дуртай, хайртай байдаг шалтгаан нь түүний өөрийн хүч хөдөлмөрөөр амжилт, амьдралаа босгохоор хичээнгүйлэн ажиллаж, ямар нэг залуучуудтай одоо болтол нэр холбогдолгүй мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж буй цэвэр ариун, хүмүүжилтэй, хөдөлмөрч байдалтай нь холбоотой биз ээ. 

    Ирэх сард Victoria's Secret-ийн тайзнаа алхах шинэхэн сахиусан тэнгэр Кендалл 179 см өндөр,  биеийн харьцаа нь 84-61-89 аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй