1990-ээд он хувцас загварын түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж, өдгөө ч алдар нэр гоо үзэсгэлэн нь шинэ залуу моделиудад үлгэр дуурайлал болсоор байгаа олон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд загварын ертөнцөд хүч түрэн гарч ирсэн билээ.
Энэ үеийн хамгийн үзэсгэлэнтэй, алдартай 10 бүсгүйг танд танилцуулъя.
1. CLAUDIA SCHIFFER
Гүн цэнхэр нүд, хонгор шаргал үс, сайхан инээмсэглэл нь түүнийг яахын аргагүй чимдэг.
2. KATE MOSS
Түүний бусдаасаа арай намхан нуруу, тэс өөр төрх 1990-ээд оны үед загварын ертөнцөд орж ирсэн даруйдаа шуугиан тарьж байв.
3. GWEN STEFANI
No Doubt хамтлагийн дуучин асан Гвений час улаан уруул олон жилийн туршид түүний нэрийн хуудас болсоор байгаа билээ.
4. NAOMI CAMPBELL
Загварын тайзан дээрх алхааны хатан хаан тэрээр яахын аргагүй загварын ертөнцийн хатдын нэг мөн.
5. ELLE MACPHERSON
Sports Illustrated, Playboy гэх мэт эмэгтэйчүүдийн гоо сайхныг ил тод харуулдаг олон сэтгүүлийн нүүрийг тэр энэ үед олонтаа чимэж байв.
6. WINONA RYDER
Тэр бол энэ үеийн охидын хувьд хувцас загварын жинхэнэ "үлгэр дуурайлал" байв.
7. UMA THURMAN
Түүний 1994 онд гол дүрд нь тоглосон Pulp Fiction киноны хар хиймэл үс, улаан уруул одоо ч олон охидын мөрөөдлийн төрх хэвээр буй.
8. JENNIFER ANISTON
Түүнийг Friends цувралд тоглож байх үед, бараг л бүх Америк эмэгтэйчүүд түүн шиг үс засалттай болохыг хүсдэг байсан гэдэг.
9. CINDY CRAWFORD
Түүний хүрэн үс, хар нүд, өвөрмөц төрх түүх домог мэт алдаршиж чадсан билээ.
10. TYRA BANKS
Түүний бие галбир, сайхан инээмсэглэл түүнийг хамгийн алдартай "Victoria's Secret Angels"-ийн нэг болгосон.
11. GWYNETH PALTROW
Түүний гоо үзэсгэлэн одоо 20 жилийн өмнөх шигээ өөгүй, цэвэрхэн хэвээр байгаа билээ
12. DREW BARRYMORE
Тэр 1990-ээд оны үеийн хамгийн эрэлттэй эмэгтэй жүжигчдийн нэг байв.
13. PRINCESS DIANA
Хүн бүрийн хайртай гүнж классик стиль, энгийн байдал хоёрыг гайхалтай хослуулж чаддаг нэгэн байв.
14. VICTORIA BECKHAM
Spice Girls хамтлаг энэ үеийн охидын жинхэнэ шүтээн байв. Тэр дундаа Posh буюу дэгжин хэмээх хочтой Викториа одоо ч хувцас загвартай холбоотой буй.
15. SHARON STONE
Тэр үнэхээр 1990-ээд оны шаргал үст "муу охин" байсан.
16. DEMI MOORE
Тэр үсээ хусаж, хальмаг үстэй ч байж үзсэн ч бүх цаг үеийн туршид өөрийгөө хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгээ ямагт баталсаар ирсэн билээ.
17. PAMELA ANDERSON
Түүнийг бүх цаг үеийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
18. MADONNA
Попын хатан хаан маань 1990-ээд оны үед ч хөвсгөр үс, гоёмсог төрхөөрөө "од" болж байсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт