ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Лэди Гага 29 насандаа томоожив

    Дуучин Лэди Гага пүрэв гарагийн үдэш Лос-Анжелос хотод болсон amFar хэмээх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр энэ удаад эмзэг турьхан бүсгүй хүнийг санагдуулам ягаан өнгийн урт ханцуйтай даашинз, очир эрднийн гоёл чимэглэлтэй жинхэнэ хатагтай шиг байлаа. Лэди Гагаг ухаан балартам сонин содон хувцас хэрэглэлтэй харж байсан олон хүний хувьд түүний энэ үдшийн гоёл жинхэнэ “сюрприз” байлаа. Гага энэхүү үйл ажиллагаанд оролцох үедээ Нэнси Синатрагийн  Bang Bang (My Baby Shot Me Down) болон өөрийнхөө Til It Happens To You дуунуудыг дуулж сонирхуулжээ. Энэ үеэр тэрээр мөн American Horror Story: Hotel кинонд цуг ажилласан жүжигчин Риан Мөрфид хүндэтгэл үзүүлж үг хэлсэн байна. “Риантай уулзаад би өөрийнхөө нэг чанарыг олж мэдсэн. Энэ чанар маань надад маш үнэ цэнэтэй болохоор их талархаж байна” гэж хэлжээ. Хатагтай шиг шинэ дүр төрхөөрөө олонд бэлэг барьсан Лэди Гага дуудлага худалдаагаар Элизат Тейлор агсны гэрэл зургийг 100 мянган ам.доллараар худалдаж авч amFar-ын санд хандивласан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй