ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн хүнд өршөөл үзүүлэхгүй байхаар тогтов

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.29.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах”, “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “”Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хууль бусаар хөрөнгөжих”, “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэнгүй. Ингэснээр дээрх хэргүүд өршөөлд хамрагдахгүй болж байгаа юм. Харин байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” зарчмын зөрүүтэй санал олонхийн дэмжлэг авсан тул өршөөлд хамрагдахаар болж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 зүйл бүхий хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 91,2 хувийн саналаар дэмжсэнээр хууль батлагдлаа. Уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй