“Нийслэлийн гоо охин”, “Нийслэлийн Жентельмен хөвгүүн” шалгаруулах тэмцээн нийслэлийн хэмжээнд хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Өсвөр үеийнхнээр дамжуулж хотын соёлыг бий болгож, нийгэм, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж, эх орон, нийслэлдээ хувь нэмрээ оруулж чадахуйц ухамсартай, соёлтой өсвөр үеийг бэлтгэн төлөвшүүлэх нь тэмцээний зорилго. Ялагчид бүтэн жилийн турш их хотын соёлыг сурталчлан таниулах үйл ажиллагааны нүүр царай болж, гар бие оролцдог уламжлалтай. Энэ жил нийт 100 гаруй сургуулиудын төлөөлөл 100 гаруй охид хөвгүүд бүртгүүлснээс 20 охин 20 хөвгүүн нэвтрүүлэгт оролцжээ. Ингээд нийслэлийн шилдэг охид, хөвгүүдийг танилцуулж байна.
Тэмцээний шилдэг оролцогч Э.Бадмаараг ивээн тэтгэч Синдрелла арьс гоо заслын эмнэлгийн нүүр царай болж Синдрелла титмийн эзэн боллоо. Финалын шалгаруулалтын шүүгчээр Азийн модель агентлагийн захирал, Мисс Монголиа холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Содтуяа, Бяцхан Мисс улсын уралдааныг зохион байгуулагч Т.Оюунтунгалаг , Эрүүл монгол хүн төслийн удирдагч Б.Алтанцэцэг, Хүүхдийн төлөө газрын ахлах мэргэжилтэн Н.Батсайхан нар ажиллажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт