Хэдий алдар нэртэй ч тэд бидний л адил хүн шүү дээ. Тэдэнд ч бидний л адилаар дургүй таалагддаггүй хүн байдаг.
1. Кети Перри, Тейлор Свифт
Поп ертөнцийн эмэгтэй акулууд бие биедээ тун дургүй. Тейлор бүр энэ талаараа уран бүтээлдээ хүртэл тусгасан байдаг байна.
2. Орланд Блүүм, Жастин Бибер
Тэд бас л хоорондоо тун таарамжгүй харилцаатай байдаг шалтгаан нь Орландогийн хуучин эхнэр Миранда гэх бүсгүйтэй холбоотой гэдэгт олон хүн итгэдэг.
3. Мариа Кери, Никки Минаж
Бүх зүйл "American Idol" шоу эхлэх хүртэл хэвийн байв. Хамтдаа шоуны шүүгчээр ажиллаж байх хугацаандаа бүх зүйл дээр үл ойлголцож, санал зөрөлддөг байсан нь тэднийг амьдрал дээр ч бие биедээ дургүй болоход нөлөөлөв.
4. Ким Кардашиан, Парис Хилтон
2000 оны эхээр зүй орох зайгүй сайн найзууд байсан ч үнэн хэрэгтээ Ким Парисын туслахын үүрэг гүйцэтгэдэг байсныг Парисын оролцож байсан реалити шоунаас тодорхой харж болно. Парис Кимтэй үе үе тун бүдүүлэг харилцдаг байв. Үүнийх нь хариуд Ким хэдэн жилийн дараа Парисын секс хийж буй бичлэгийг цахим ертөнцөд тавьж хэсэгтээ шуугиулсан гэдэг.
5. Келли Осборн, Кристина Агилера
"Осборныхон" хэмээх реалити шоуны үеэр Келли Кристина Агилераг тийм ч гойд дуучин биш хэмээн нэг удаа хэлээд авав. Үүнд нь дургүйцсэн Кристина түүнийг "тарган" хэмээн дуудаж тэдний дунд дайн эхэлсэн түүхтэй. Гэтэл 2011 онд Келли маш их жин хасаж эргүүлээд Кристина "тарган" бүсгүй болгочихов. "Fashion Police" шоуны үеэр Келли "Тэр намайг их олон жил тарган хүүхэн гэж дуудсан, гэтэл одоо өөрийг нь хараач. Кристина зүгээр чөтгөр лүүгээ тонилог!" хэмээн хэлж байжээ.
6. Гвинет Палтроу, Мадонна
2010 оныг хүртэл алдарт шаргал үст бүсгүйчүүд яг л эгч дүүс мэт ойр дотно байсан ч яагаад ч юм хоорондоо дуугархаа больж, хамт явж харагдахаа больсон.
7. Ким Каттралл, Сара Жессика Паркер
Олон жилийн турш ”Sex and the city” кинонд хамтран тоглосон Самантай Керригээ үздэггүй гэнэ. Учир нь тэд хэдий яг адилхан хөдөлмөрлөж байсан ч Керри буюу Сара Жессика Паркер бүхнээс илүү алдар нэртэй байсан нь түүнд онцгүй сэтгэгдэл төрүүлдэг байжээ.
8. Клейр Дэйнс, Леонардо ДиКаприо
Тэд үнэхээр гайхалтай жүжигчид. Тэд бодит амьдрал дээр биесээ үзэн яддаг ч "Ромео Жульет" кинонд хэн бүхний сэтгэлд хоногшсон дурлалт хосуудын дүрийг чадварлаг бүтээсэн.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт