ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Яг одооноос эвдэж эхлэх улиг болсон загварын дүрмүүд

    Хэн, хэзээ зохиосон нь үл мэдэгдэх хувцас загвартай холбоотой ойлголтууд байдаг шүү дээ. Харин өнөөдөр, сайхан, загварлаг харагдахад бараг л ямар ч дүрэм хэрэггүй, маш энгийн чөлөөтэй болоод байгаа энэ үед нэн даруй "халах" хэрэгтэй хувцас загвартай холбоотой хэд хэдэн дүрмүүдийг танилцуулъя. 

    1. Гутал, цүнх хоёрын өнгө хоорондоо ижил байх эсвэл зохицох шаардлагатай гэсэн дүрэм. 

    Хүрэн өнгийн гуталтай учраас заавал хүрэн өнгийн цүнх хайж цаг, мөнгөө дэмий үрэх огтхон ч шаардлагагүй. Хэрэв та хүрэн өнгийн гуталтайгаа хамт улаан өнгийн цүнх үүрмээр байвал, эргэлзэх хэрэггүй үүр. Эрх чөлөөт сонголтын ертөнц шүү дээ. 

    2. Олон өнгийн хувцас өмсөх алиалагч шиг харагддаг гэсэн дүрэм

    Тод, хурц өнгө хольж хувцаслах хэв маяг сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа учраас, энэ дүрмийг шууд мартаад хүссэн өнгийнхөө хувцсыг хүссэн өнгөтэйгээ хослуулан өмс. 

    3. Хар, хар хөх хоёр өнгө хоорондоо зохицдоггүй гэсэн дүрэм

    Дээрх бүсгүйчүүдийг хичнээн ганган дэгжин харагдаж байгааг нь хараарай. Хэрэв хэн нэгэн танд хэзээ нэгэн цагт хар, хар хөх өнгөнүүд хоорондоо зохицдоггүй гэж хэлсэн бол бас та түүнд одоо хүртэл итгэсээр байдаг бол, яг одоо толгойноосоо тэр бодлоо авч хая. 

    4. Гялалздаг эсвэл торон материалтай зүйлсийг зөвхөн үдэшлэг, баярт өмсөх ёстой гэсэн дүрэм 

    Хэрэв танд гоёмсог тод пластиктай, металлик эсвэл торон цамц, юбка байдаг бол, гаргаж ирээд өдрийн цагаар заавал гоёорой. Та хамгийн дэгжин харагдах болно. 

    5. Өндөр суудалтай өмд, урт юбкийг зөвхөн өндөр эмэгтэйчүүд өмсдөг гэсэн дүрэм. 

    Ингэж бодож, хүссэн урт загвартай хувцсаа өмсөхөөс зайлсхийдэг бол яг одооноос эхлэн тэр бодлоо хая. Хүн бүрт урт хувцас зохидог. 

    6. Сандаль, өндөр өсгийтийг зөвхөн хөл нүцгэн эсвэл трикотой өмсөх ёстой гэсэн дүрэм. 

    Өнгийг нь тохируулан өмсвөл онгорхой сандаль, өндөр өсгийт дээр ч оймс тун загварлаг харагддаг. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй