ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Викториа Бекхем хөлдөө юу өмссөнийг хараач

    Өсгийтэй гутал өмсөхгүй л бол төвлөрч чаддаггүй гэж ярьдаг Викториа Бекхем дуучин гэх тодотголоо гээж загварын мэргэжилтэн болоод байгаа билээ. Хөл хүнд үедээ ч, нялх хүүхдээ тэвэрсэн үедээ ч 20 см өндөр өсгийтөөсөө татгалздаггүй энэ бүсгүй өнгөрсөн амралтын өдрөөр Нью-Йорк хотод арга хэмжээнд оролцохдоо өвөрмөц шийдвэр гаргажээ. Загвар сонирхогч олон хүн Викториа Бекхемийг ямар ч өсгийгүй гутал өмссөн байгааг хараад ихэд гайхсан байна. НҮБ-ын сайн санааны элч Викториа ДОХ-ын тархалтыг зогсоох ажилд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын чуулганд оролцож, үг хэлжээ. Энэ үедээ хар, цагаан өнгөтэй шөвгөр хоншоорт, өсгийгүй гутал сонгосон байлаа. Викториа Бекхем жилдээ ганц хоёрхон удаа хавтгай ултай гуталтай хэвлэлийнхний дуранд өртдөг байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй